-
James 1
- 1 Шүтээний болон Эзэн Есүс Христийн боол Иакоовоос хилийн чанадад тархсан тэрхүү арван хоёр овогт мэндчилж байна.
- 2 Ахан дүүс минь, янз бүрийн сорилт руу унах үедээ бүгдийг нь баяр хөөр гэж үз.
- 3 Учир нь та нарын итгэлийг шалгахуй нь тэвчээрийг ажиллуулдаг гэдгийг та нар мэддэг.
- 4 Харин тэвчээр нь төгс ажилтайгаа байг. Энэ нь та нар төгс бөгөөд бүрэн бүтэн, юугаар ч дутагдахгүй болохын тулд юм.
- 5 Харин хэрэв та нарын хэн нэг чинь мэргэн ухаанаар дутвал, бүгдэд өгөөмрөөр бас буруушаалгүйгээр өгдөг Шүтээнээс гуйг. Тэгээд энэ нь түүнд өгөгдөх болно.
- 6 Гэхдээ тэрбээр огт давалгаалахгүйгээр итгэл дотор гуйг. Яагаад гэвэл давалгаалдаг нь салхинд туугдан улмаар шидэгдэх тэнгисийн давалгаа адил байдаг.
- 7 Учир нь ийм хүн Эзэнээс ямар нэгэн зүйл хүлээн авна гэж бүү бодог.
- 8 Хоёрдмол санаатай хүн нь бүх замдаа тогтворгүй байдаг.
- 9 Дорд байдалтай ах дүү нь өргөмжлөгдөхүйгээрээ
- 10 харин баян нь дорд болгогдохуйгаараа баярлан бахдаг. Яагаад гэвэл тэрбээр өвсний цэцэг адил үгүй болно.
- 11 Учир нь нар шатам халуунтайгаар хөөрмөгц өвсийг хатаана. Тэгээд цэцэг нь үүнээс унаж бас гаднах гоо үзэмж нь устдаг. Үүнчлэн баян хүн ч бас замууд дотроо үгүй болно.
- 12 Сорилтыг тэвчин туулдаг нь жаргалтай. Учир нь тэрбээр шалгарахдаа Эзэн өөрийг нь хайрладаг хүмүүст амласан тэрхүү амьдралын титмийг хүлээн авна.
- 13 Ямар ч хүн уруу татагдахдаа, Би Шүтээнээр уруу татагдаад байна гэж бүү хэлэг. Учир нь Шүтээн ёрын муугаар уруу татагдаж чадахгүй бас өөрөө ямар ч хүнийг уруу татдаггүй.
- 14 Харин хүн бүр өөрийнхөө хүсэл тачаалаар холдохдоо өгөөшдүүлж улмаар уруу татагддаг.
- 15 Тэгээд хүсэл тачаал нь үр тогтооход энэ нь гэмийг төрүүлэх бөгөөд гэм нь бүрэн болох үедээ үхлийг төрүүлдэг.
- 16 Хайрлагдсан ахан дүүс минь, бүү гажуудуулагд.
- 17 Сайн бэлэг бүр бас төгс бэлэг бүр нь дээрээс буюу гэрлүүдийн Эцэгээс доош буун ирдэг. Түүнд хувирахуй үгүй бас эргэж буцахуйн сүүдэр ч байхгүй.
- 18 Тэр биднийг өөрийнхөө хүслээс үнэний үгээр төрүүлсэн. Энэ нь бид түүний бүтээлүүдийн тэрхүү анхны үр жимснүүд байхын тулд юм.
- 19 Тиймээс хайрлагдсан ахан дүүс минь, хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа алгуур, хилэгнэлд алгуур байг.
- 20 Учир нь хүмүүний хилэгнэл Шүтээний зөв байдлыг гүйцэлдүүлдэггүй.
- 21 Тиймээс бүх бохир байдлыг мөн хорон муу байдлын бялхалтыг зайлуул. Тэгээд та нарын сэтгэлийг аварч чадах суулгагдсан үгийг номхон байдлаар хүлээн ав.
- 22 Гэхдээ та нар өөрсдийгөө мэхэлдэг сонсогчид төдий биш, харин үгийг үйлдэгчид бай.
- 23 Учир нь хэрэв хэн нэгэн нь үгийг сонсогч бөгөөд үйлдэгч биш байх аваас тэрбээр төрөлх нүүрээ толинд харж буй хүнтэй адилтгагдана.
- 24 Яагаад гэвэл тэр өөрийгөө харчихаад, явж ямархуу байснаа тэр даруй мартдаг.
- 25 Харин мартамхай сонсогч биш, харин ажлыг үйлдэгч байж, эрх чөлөөний төгс хууль руу анхааран харж бас үүн дотор үргэлжлүүлдэг хэн ч бай энэ хүн үйл хэрэгтээ ивээгдэх болно.
- 26 Хэрэв та нарын дунд буй хэн нэгэн нь итгэл бишрэлтэй гэж боддог бөгөөд хэлээ хазаарладаггүй бол үнэндээ зүрх сэтгэлээ мэхэлж буй хэрэг юм. Энэ хүний итгэл бишрэл нь хоосон аж.
- 27 Шүтээн болон Эцэгийн өмнө цэвэр бөгөөд бохирлогдоогүй итгэл бишрэл бол, Эцэггүй хүмүүс болон бэлэвсэн эмэгтэйчүүдийг зовлонгийнх нь дунд эргэх бас дэлхийгээс өөрийгөө толбогүйгээр сахих гэдэг энэ юм.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.