-
Acts 1
- 1 Теофилос оо, би анхны туурвилдаа Есүсийн хийж бас түүнчлэн заан сургаж эхэлснээс
- 2 тэрбээр сонгосон тэрхүү төлөөлөгчдөдөө Ариун Сүнсээр дамжуулан тушаалууд өгснийхөө дараа дээш өргөгдсөн өдрийг нь хүртэлх тэр бүх зүйлийн тухай туурвисан.
- 3 Бас тэдэндээ тэрбээр дөч хоног үзэгдсэнээрээ бас Шүтээний хаанчлалтай хамаатай зүйлсийг ярьснаараа тарчлалынхаа дараа өөрийнхөө амьд байгааг олон хөдөлшгүй нотолгоогоор харуулсан.
- 4 Тэгээд тэдний хамт байхдаа тэдэнд Иерусалимаас явахгүй байхыг тушаан харин надаас сонссон Эцэгийн тэрхүү амлалтыг хүлээ.
- 5 Учир нь Иоаннис үнэндээ усаар баптизм хийсэн. Харин та нар үүнээс хойш олон биш өдрийн дараа Ариун Сүнсээр баптизм хийлгэнэ гэсэн.
- 6 Тийм учраас тэд цуглачихсан байхдаа түүнээс, Эзэн, та энэ цагт Израйльд хаанчлалыг сэргээх үү? гэж асуусан.
- 7 Тэгэхэд нь тэр тэдэнд, Эцэгийн өөрийнхөө эрх мэдэл дор байлгадаг тэр цагууд эсвэл үеүдийг мэдэх нь та нарынх биш юм.
- 8 Харин Ариун Сүнс та нар дээр ирсний дараа та нар хүч чадлыг хүлээн авна. Тэгээд та нар Иерусалимд ч, бүх Иудаиад ч мөн Самареиад түүнчлэн дэлхийн хязгаар хүртэл миний гэрчүүд болно гэсэн.
- 9 Тийнхүү тэр эдгээр зүйлийг ярьчихаад, тэднийг харж байхад дээш өргөгдсөн бөгөөд үүл түүнийг тэдний хараанаас салган хүлээн авлаа.
- 10 Улмаар тэд түүний дээш явсныг тэнгэр өөд ширтэн байх зуур, ажигтун, тэдний хажууд цагаан өмсгөлтэй хоёр эр зогсож байлаа.
- 11 Тэд бас, Галийлийн эрчүүд та нар юунд тэнгэр өөд ширтэн зогсоно вэ? Та нараас тэнгэр өөд авагдсан энэхүү Есүс нь та нар түүнийг тэнгэр өөд явахыг нь харсан шиг тийнхүү ирнэ гэв.
- 12 Дараа нь тэд Элайон гэдэг уулнаас Иерусалим руу буцлаа. Энэ нь Иерусалимаас нэг шаббаат өдрийн аян ажээ.
- 13 Тэгээд тэд байрандаа ирээд, дээд давхрын өрөө рүү гарлаа. Тэнд Пээтрос, Иакоов хоёр мөн Иоаннис, Андреас, Фийлиппос, Томаас, Вартоломаиос, Маттаиос, Алфаиосын Иакоов, Зилотийс Сиймон, Иакоовын Иудаас нар оршин суудаг байв.
- 14 Тэд бүгдээрээ эмэгтэйчүүд болон Есүсийн эх Марийа мөн түүний эрэгтэй дүү нарын хамт санаа нэгтэй гуйлт ба хүсэлт дотор үргэлжлүүлж байлаа.
- 15 Тэгэхэд тэр өдрүүдэд Пээтрос шавь нарын (нэрсийнх нь тоо нийлээд нэг зуун хорь орчим байлаа) голд зогсоод,
- 16 Эрчүүд ээ, ахан дүүс ээ, Есүсийг барьсан хүмүүст замч болсон Иудаасын тухай Давийдийн амаар Ариун Сүнсний урьдчилан хэлсэн энэхүү бичвэр нь биелэгдсэн байх ёстой.
- 17 Учир нь тэр бидний хамт тоологдож мөн энэ үйлчлэлийн хувийг хүртсэн байсан.
- 18 Эдүгээ энэ хүн хууль бусын шан хөлсөөр хэсэг талбай худалдаж авсан байжээ. Мөн тэрбээр түрүүлгээ харж унаад, дундуураа задарч, гэдэс дотор нь бүгд цувсан.
- 19 Улмаар энэ нь Иерусалимын бүх оршин суугчдад мэдэгдсэн. Тиймээс уг талбай өөрсдийнх нь хэлээр Акелдамаа буюу Цусны талбай гэж нэрлэгддэг.
- 20 Учир нь Дуулал номонд, Түүний сууц эзгүй болог. Мөн тэнд хэн ч бүү амьдраг. Тэгээд түүний албыг өөр нэгэн аваг гэж бичигдсэн.
- 21 Тиймээс Эзэн Есүсийн бидний дунд орж, гарч байсан тэр бүх цаг үед,
- 22 Иоаннисийн баптизмаас эхлээд түүний биднээс авагдсан өдрийг хүртэл бидэнтэй хамт дагалдсан энэ эрчүүдээс нэг нь бидний хамт түүний босгогдолтын гэрч байхаар томилогдох ёстой гэлээ.
- 23 Тэгээд тэд Иустос овогтой Варсаваас гэгддэг Иосээф мөн Маттиас хоёрыг зогсоов.
- 24 Улмаар тэд гуйлт хийн, Бүгдийн зүрх сэтгэлийг мэддэг Эзэн та энэ хоёрын алийг нь сонгосноо харуулаач.
- 25 Тэр нь энэ үйлчлэлийн хувийг бас төлөөлөгч байхуйн хувийг авах болно. Үүнээс Иудаас өөрийнхөө газар луу явахын тулд гэмт уналтаар гарсан гэлээ.
- 26 Ингээд тэд шавгуудаа өглөө. Тэгэхэд шавга Маттиас дээр буув. Ийнхүү тэрбээр арван нэгэн төлөөлөгчийн хамт тоологджээ.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.