-
Philemon 1
- 1 Есүс Христийн хоригдол Паулосоос мөн дүү Тимоотеосоос бидэнд эрхэмлэн хайрлагдсан, хамтран зүтгэгч Филиймон чамд,
- 2 бас хайрлагдсан Апфиа болон бидний хамтран байлдагч Аархиппос нарт бас чиний гэрт буй чуулганд.
- 3 Бидний Эцэг Шүтээн ба Эзэн Есүс Христээс энэрэл болон амар тайван та нарт байг.
- 4 Би гуйлтууддаа үргэлж чамайг дурдан, Шүтээндээ талархдаг нь,
- 5 Эзэн Есүс рүү болон бүх ариун хүмүүс рүү байдаг чиний тэрхүү хайр болон итгэлийг сонсдог учраас юм.
- 6 Энэ нь чиний итгэлийн хуваалцалт нь Христ Есүс дотор чамд байдаг тэрхүү сайн зүйл бүрийг хүлээн зөвшөөрөхүйгээр дамжуулан үр нөлөөтэй болж болохын тулд юм.
- 7 Учир нь чиний хайран дотор бидэнд асар их баяр хөөр ба тайтгарал байдаг. Яагаад гэвэл дүү чамаар ариун хүмүүсийн цээжин доторх нь сэргээгдсэн.
- 8 Тиймээс нийцтэй зүйлийг чамд тушаах их зориг надад Христ дотор байдаг хэдий ч,
- 9 илүүтэйгээр хайраас болоод, Паулос гэгч өтөлсөн бөгөөд эдүгээ бас Христийн хоригдол байгаа нэгний хувиар би чамаас хичээнгүйлэн гуйя.
- 10 Би чамаас хүү Онийсимосынхоо төлөө хичээнгүйлэн гуйж байна. Түүнийг би хүлээснүүд дотроо төрүүлсэн.
- 11 Тэрбээр өнгөрсөн хугацаанд чамд ашиг тустай биш байсан боловч одоо чамд болон надад ашиг тустай.
- 12 Би түүнийг буцаан явуулсан. Тиймээс миний цээжин доторх болох түүнийг чи хүлээн ав.
- 13 Тэр чиний оронд сайн мэдээний хүлээснүүд дотор надад үйлчилж болохын тулд би түүнийг өөртэйгээ байлгахыг хүсэж байсан.
- 14 Гэвч чиний санаа бодолгүйгээр би юу ч хийхийг хүсэхгүй байна. Энэ нь чиний тус шаардлагын дагуу байх ёстой учраас биш, харин хүслийн чинь дагуу байхын тулд юм.
- 15 Учир нь тэрбээр түр зуур явсан нь чи түүнийг мөнхөд хүлээн авах ёстой гэдэг энэ зүйлийн төлөө байсан байж болох юм.
- 16 Эдүгээ боол гэдгээр нь биш, харин боолоос ч илүүтэйгээр, ялангуяа надад гэхдээ бүр илүүтэйгээр чамд, махбод дотор бас Эзэн дотор аль алинд нь эрхэмлэн хайрлагдсан ах дүүгийн ёсоор хүлээн авах ёстой бус уу?
- 17 Тиймээс хэрэв чи намайг хамтрагчаа гэж үздэг бол түүнийг намайг мэтээр хүлээн ав.
- 18 Хэрэв тэр чамд буруу юм хийсэн эсвэл чамд өртэй бол үүнийг нь миний тооцоонд оруул.
- 19 Паулос би өөрийн гараар бичиж байна. Би бүрэн төлнө. Тэгээд ч чи өөрөө хүртэл надад ямар өртэйг би чамд хэлэлтгүй.
- 20 Тийм ээ, дүү минь, би чиний талаар Эзэн дотор баярлая. Миний цээжин доторхыг Эзэн дотор сэргээ.
- 21 Чи хэлснээс минь илүүг бас хийнэ гэдгийг би мэддэг тул, чиний дуулгавартай байдалд би бат итгэлтэй байгаа учраас чамд бичлээ.
- 22 Харин үүний зэрэгцээ надад бас байрлах газар бэлд. Учир нь та нарын гуйлтуудаар дамжуулан би та нарт өгөгдөнө гэдэгт бат найдаж байна.
- 23 Христ Есүс дэх надтай хамт хоригдогч Епафраас,
- 24 миний хамтран зүтгэгч Мааркос, Арийстархос, Димаас, Лукаас нар чамд мэнд хүргэж байна.
- 25 Бидний Эзэн Есүс Христийн энэрэл та нарын сүнстэй хамт байг. Аминь.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.