-
Acts 11
- 1 Тэгэхэд Жүүд бусчууд ч бас Шүтээний үгийг хүлээн авсан гэдгийг Иудаиад байсан төлөөлөгчид болон ахан дүүс сонсжээ.
- 2 Улмаар Пээтросыг Иерусалим руу өгсөж ирэх үед хөвч хөндөлтийг баримтлагчид түүнтэй маргалдан,
- 3 Чи хөвч хөндүүлээгүй хүмүүс рүү очиж бас тэдэнтэй хооллосон байна гэжээ.
- 4 Харин Пээтрос тэдэнд эхнээс нь дарааллаар нь тайлбарлаж ийн ярив.
- 5 Би Иоппи хотод гуйлт хийж байлаа. Тэгэхэд би нэгэн үзэгдлийг ховсдолтонд үзэв. Тэнгэрээс дөрвөн булангаасаа доошлуулагдаж буй том даавуу мэт нэгэн сав буун ирж байлаа. Тэгээд бүр над руу ирсэн.
- 6 Би түүн дээр харцаа тогтоон, анхаарлаа хандуулсан бөгөөд газрын дөрвөн хөлт амьтад, зэрлэг араатнууд, мөлхөгчид болон тэнгэрийн шувуудыг харсан.
- 7 Тэгэхэд нэгэн дуу хоолой надад, Бос, Пээтрос. Алж улмаар ид гэхийг би сонссон.
- 8 Харин би, Яасан ч үгүй, Эзэн. Учир нь миний ам руу ямар ч цэвэр бус эсвэл бузар юм хэзээ ч орж байгаагүй гэсэн.
- 9 Гэтэл мөнөөх дуу хоолой тэнгэрээс дахиад надад, Шүтээний цэвэр болгосон зүйлийг чи цэвэр бус гэж бүү дууд хэмээн хариулсан.
- 10 Түүнчлэн энэ нь гурван удаа үйлдэгдсэн. Тэгээд бүгд тэнгэр өөд буцаан авагдсан.
- 11 Тэгтэл ажигтун, Кайсаареиагаас над руу явуулсан гурван эр миний байсан айлд тэр даруй ирчихсэн байлаа.
- 12 Тэгэхэд Сүнс надад юунд ч эргэлзэлгүй тэдний хамт явахыг тушаасан. Үүнээс гадна энэ зургаан ахан дүүс намайг дагалдсан бөгөөд бид нөгөө хүний гэрт орсон.
- 13 Тэгэхэд тэрбээр нэгэн элчийг гэртээ хэрхэн харснаа бидэнд дүрслэн ярьсан юм. Тэр элч зогсоод улмаар түүнд, Иоппи руу эрчүүд явуулж, Пээтрос хэмээн нэрлэгдсэн Сиймоныг дуудуул.
- 14 Тэр чамд үгс хэлнэ. Үүгээр нь чи болон чиний гэрийнхэн бүгд аврагдана гэжээ.
- 15 Тэгээд намайг ярьж эхлэхэд Ариун Сүнс анх бидэн дээр буусан шигээ тэдэн дээр бас буусан.
- 16 Тэгэхэд, Иоаннис үнэхээр усаар баптизм хийсэн. Харин та нар Ариун Сүнсээр баптизм хийлгэнэ гэдэг үгийг Эзэн хэрхэн хэлж байсныг би санасан.
- 17 Үнэхээр Эзэн Есүс Христэд итгэсэн бидэнд өгсөнтэй адил бэлгээ Шүтээн тэдэнд өгсөн юм бол би юу болчихоод Шүтээнд саад болж чадахсан билээ? гэлээ.
- 18 Тэд эдгээрийг сонсоод, нам гүм болов. Тэгээд Шүтээнийг алдаршуулан, Тэгвэл Шүтээн амьдрал руу гэмшин эргэлтийг Жүүд бусчуудад ч бас соёрхжээ гэлцлээ.
- 19 Эдүгээ Стээфаносоос болоод дэгдсэн хавчлагын улмаас тараагдсан хүмүүс өөр хэнд ч биш зөвхөн Жүүдүүдэд үгийг тунхагласаар Фойники, Кипр, Антиохеиа хүртэл аялжээ.
- 20 Мөн тэдний зарим нь Кипр болон Кюрина эрчүүд байсан бөгөөд тэд Антиохеиад ирчихээд Эзэн Есүсийг тунхаглан, Грекүүдтэй ярилцжээ.
- 21 Түүнчлэн Эзэний гар тэдэнтэй хамт байлаа. Мөн маш олон хүн итгэж, Эзэн рүү эргэсэн.
- 22 Тэгэхэд эдгээр зүйлийн тухай мэдээ Иерусалимд байдаг чуулганы сонорт хүрчээ. Тэгээд тэд Варнаавасыг Антиохеиа хүртэл явуулахаар илгээв.
- 23 Тэр очоод, Шүтээний энэрлийг харан баярлажээ. Тэгээд бүгдэд нь Эзэн рүү наалдах зүрх сэтгэлийн зорилготой байхыг уриаллаа.
- 24 Учир нь тэр сайн хүн бөгөөд Ариун Сүнс болон итгэлээр дүүрэн байв. Улмаар Эзэн рүү олон хүн нэмэгджээ.
- 25 Дараа нь Варнаавас Саулосыг хайж олохоор Тарсоос руу явлаа.
- 26 Улмаар тэр түүнийг олчихоод, Антиохеиад түүнийг авчрав. Тэгээд ийм явдал болжээ. Тэд бүтэн жил чуулгантай хамт цугларан, олон хүнд заан сургалаа. Тэгэхэд шавь нар анх удаа Христийнхэн гэж Антиохеиад дуудагджээ.
- 27 Мөн энэ өдрүүдэд эш үзүүлэгч нар Иерусалимаас Антиохеиад ирэв.
- 28 Тэгэхэд тэдний нэг Аагавос гэгч босож, хамаг дэлхий даяар их ган гачиг болно гэж Сүнсээр мэдүүллээ. Энэ нь Клаудиос Кайсарын өдрүүдэд болсон юм.
- 29 Тэр үед шавь нар нэг бүрчлэн чадлынхаа хэрээр Иудаиад суурьшдаг ахан дүүстээ тусламж илгээхээр шийджээ.
- 30 Тэгээд тэд үүнийгээ хийгээд, Ваарнавас болон Саулосын гараар ахлагч нар луу илгээв.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.