-
Philippians 1
- 1 Есүс Христийн боол Паулос, Тимоотеос хоёроос харгалзагчид болон диаконосчуудын хамт байгаа, Христ Есүс доторх Фийлиппой дахь бүх ариун хүмүүст.
- 2 Бидний Эцэг Шүтээнээс бас Эзэн Есүс Христээс энэрэл болон амар тайван та нарт байг.
- 3 Та нарын талаар эргэн санахуй бүртээ би Шүтээндээ талархан,
- 4 өөрийнхөө гуйлт болгонд та бүгдийн төлөө үргэлж баяр хөөртэйгөөр хүсэлт гаргадаг нь
- 5 эхний өдрөөс одоог хүртэлх сайн мэдээн дэх та нарын нөхөрлөлийн төлөө юм.
- 6 Та нарын дотор сайн ажлыг эхлүүлсэн тэрбээр үүнийгээ Есүс Христийн өдрийг хүртэл гүйцээнэ гэдэг яг энэ зүйлд би бат итгэлтэй байна.
- 7 Та нар миний зүрх сэтгэлд байдаг учраас яг ингэж та бүгдийн талаар үүнийг бодох нь миний хувьд нийцтэй. Та нар бол миний хүлээснүүдийн бас сайн мэдээний өмгөөлөл ба баталгаажилтын аль алин дахь энэрлээс минь хүртэлцэгчид мөн.
- 8 Учир нь Есүс Христийн цээжин дотор би хэчнээн их та бүгдийн хүслэн болдгийн минь гэрч бол Шүтээн.
- 9 Тэгээд та нарын хайр цаашид мэдлэг дотор бас бүх шүүн тунгаалт дотор илүү, бүр илүү бялхаасай гэж,
- 10 та нар онцсайн зүйлсийг батлан харуулаасай гэж, Христийн өдрийг хүртэл цэвэр бөгөөд бүдрүүлэлтгүй байгаасай гэж,
- 11 Есүс Христээр байдаг зөв байдлын тэрхүү жимснүүдээр Шүтээний яруу алдар ба магтаалын төлөө дүүргэгдээсэй гэж үүнийг би гуйдаг.
- 12 Харин ахан дүүс ээ, та нар дараахыг ойлгоосой гэж би хүсэж байна. Надад тохиолдсон зүйлс нь илүүтэйгээр сайн мэдээний урагшлалт руу гарч ирсэн.
- 13 Тиймээс Христ дэх миний хүлээснүүд ордон даяар бас бусад бүх газарт ил болгогдож байна.
- 14 Мөн Эзэн доторх олон ахан дүүс миний хүлээснүүдээр бат итгэлтэй болж, үгийг айдасгүйгээр ярих илүү зоригтой болжээ.
- 15 Зарим нь үнэндээ Христийг атаархал ба тэмцэлдээний улмаас, харин зарим нь сайн хүслийн улмаас тунхагладаг.
- 16 Нэг нь миний хүлээснүүдэд зовлон нэмэрлэнэ гэж үзэн, чин сэтгэлээс бус өрсөлдөөний улмаас
- 17 харин нөгөө нь намайг сайн мэдээний өмгөөллийн төлөө томилогдсон гэдгийг мэдэн, хайрын улмаас Христийг тунхагладаг.
- 18 Тэгээд юу гэж? Ямар ч л байсан дүр үзүүлэлтээр ч бай, үнэнээсээ ч бай бүх арга замаар Христ тунхаглагдаж байна. Тэгээд үүнд нь би баясан хөөрдөг. Тийм ээ, баясан хөөрөх ч болно.
- 19 Яагаад гэвэл энэ нь миний аврал руу та нарын гуйлтаар бас Есүс Христийн Сүнсний хангахуйгаар дамжин,
- 20 би юунд ч ичээгдэхгүй, харин ч бүхий л зоригтой байдалтайгаар үргэлж байсан шигээ бас одоо ч байж, амьдралаар ч бай, эсвэл үхлээр ч бай миний бие дотор Христ агуу болгогдоно гэдэг чинхүү найдлага ба найдварын минь дагуу эргэнэ гэдгийг би мэддэг.
- 21 Учир нь миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ололт юм.
- 22 Гэхдээ би махбод дотор амьдарч л байгаа бол энэ нь миний хөдөлмөрийн жимс мөн. Гэсэн ч алийг нь сонгохоо би мэдэхгүй байна.
- 23 Учир нь би хоёр зүйлийн дунд хавчигдаад байна. Би эндээс явж улмаар Христтэй хамт байх хүсэлтэй байдаг. Энэ нь хамаагүй дээр.
- 24 Гэтэл би махбод дотор орших нь та нарын хувьд илүү хэрэгтэй.
- 25 Мөн надад ийм бат итгэл байдаг. Би та нарын итгэлийн урагшлалт ба баяр хөөрийн төлөө та бүгдтэй хамт байж бас хамтдаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэж байна.
- 26 Ингэснээр Есүс Христ доторх та нарын миний төлөө гэсэн баяр хөөр та нар луу дахин очилтоор минь илүү бялхах юм.
- 27 Гагцхүү та нарын амьдралын хэв маяг Христийн сайн мэдээнд нийцэхүйц байг. Тэгвэл би очиж та нарыг харсан ч эсвэл цуг байхгүй байсан ч та нарын талаар та нар сайн мэдээнээсх энэхүү итгэлийн төлөө хамтдаа зүтгэн, нэг сүнсэн дотор нэг санаа бодолтойгоор бат зогсдогийг,
- 28 бас сөргөлдөгчдөөр юугаар ч айлгагддаггүй гэж би сонсох болно. Энэ нь тэдэнд сүйрлийн харин та нарт авралын шинж тэмдэг бөгөөд энэ нь Шүтээнээс юм.
- 29 Яагаад гэвэл зөвхөн Христэд итгэх нь төдийгүй бас түүний төлөө зовох нь та нарт түүний төлөө өгөгдсөн.
- 30 Миний дотор та нарын харсан бас миний дотор одоо ч байгааг сонсож буй яг тийм тэмцэлтэй та нар байгаа юм.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.