-
Romans 16
- 1 Улмаар би Кенхреаи дахь чуулганы үйлчлэгч болох бидний эгч дүү Фойвийг та нарт сайшаан танилцуулж байна.
- 2 Энэ нь түүнийг та нар ариун хүмүүсийн ёсоор Эзэн дотор хүлээн авч, түүнд та нараас хэрэгтэй болох ямар ч ажилд нь туслахын тулд юм. Учир нь тэрээр олон хүний бас миний ч туслагч байсан.
- 3 Христ Есүс доторх миний туслагч Прискилла, Акюлас нарт мэнд хүргээрэй.
- 4 Тэд миний амийн төлөө хүзүүгээ тавьж байсан. Тэдэнд зөвхөн би бус, харин бас Жүүд бусчуудын бүх чуулган талархдаг.
- 5 Түүнчлэн тэдний гэрт байдаг чуулганд мэнд хүргээрэй. Миний ихэд хайрласан Епаинетост мэнд хүргээрэй. Тэр бол Ахаиагаас Христ рүү ирсэн анхны жимс юм.
- 6 Бидэнд маш их хөдөлмөрлөсөн Марийад мэнд хүргээрэй.
- 7 Миний хамаатан бөгөөд хамт шоронд хоригдогч Андрооникос, Иуниас хоёрт мэнд хүргээрэй. Тэд бол төлөөлөгчдийн дунд нэр цуутай. Тэд бас надаас өмнө Эзэн дотор байсан.
- 8 Эзэн дотор миний хайрласан Амплиаст мэнд хүргээрэй.
- 9 Христ доторх бидний туслагч Урваноос болон миний хайрласан Стаахюс нарт мэнд хүргээрэй.
- 10 Христ дотор сайшаагдсан Апеллийст мэнд хүргээрэй. Аристоовулосынханд мэнд хүргээрэй.
- 11 Миний хамаатан Иродионд мэнд хүргээрэй. Эзэн дотор байдаг Нааркиссосынханд мэнд хүргээрэй.
- 12 Трюфаина, Трюфооса хоёрт мэнд хүргээрэй. Тэд Эзэн дотор хөдөлмөрлөдөг. Хайрлагдсан Персист мэнд хүргээрэй. Тэрбээр Эзэн дотор маш их хөдөлмөрлөсөн.
- 13 Эзэн дотор сонгогдсон Рууфост мөн түүний болон миний ээжид мэнд хүргээрэй.
- 14 Асюнгкритос, Флегон, Иермаас, Патроовас, Иермийс болон тэдэнтэй хамт байдаг ахан дүүст мэнд хүргээрэй.
- 15 Филоологос болон Иулиа, Нирэюс болон түүний эмэгтэй дүү, Олюмпаас мөн тэдэнтэй хамт байдаг бүх ариун хүмүүст мэнд хүргээрэй.
- 16 Нэг нэгэнтэйгээ ариун үнсэлтээр мэндлээрэй. Та нарт Христийн чуулганууд мэнд хүргэж байна.
- 17 Эдүгээ би та нараас хичээнгүйлэн гуйя. Ахан дүүс ээ, та нарын суралцсан сургаалын эсрэг хуваагдлууд болон бүдрүүлэлтүүд бий болгогчдыг хараандаа ав. Тэгээд тэднээс зайлсхий.
- 18 Учир нь ийм хүмүүс бидний Эзэн Есүс Христэд биш, харин өөрсдийнхөө ходоодонд үйлчилдэг бөгөөд сайн үгс, сайхан яриануудаар гэнэн цайлган хүмүүсийн зүрх сэтгэлийг мэхэлдэг.
- 19 Учир нь та нарын дуулгавартай байдал бүгдэд түгэн дуулджээ. Тиймээс би та нарын төлөө баярлаж байна. Гэхдээ та нарыг сайнд мэргэн, ёрын муугийн хувьд гэм буруугүй байхыг би хүсэж байна.
- 20 Мөн амар тайвны Шүтээн та нарын хөл дор Сатааныг удахгүй няцлах болно. Бидний Эзэн Есүс Христийн энэрэл та нартай байг. Аминь.
- 21 Миний хамтран зүтгэгч Тимоотеос мөн миний хамаатан Луукиос, Иасон, Сосийпатрос нар та нарт мэнд хүргэж байна.
- 22 Энэхүү захидлыг бичсэн Тертиос би, Эзэн дотор та нарт мэнд хүргэж байна.
- 23 Намайг болон чуулганыг бүхэлд нь зочлогч Гаиос та нарт мэнд хүргэж байна. Хотын даамал Ерастос мөн дүү Куартос нар та нарт мэнд хүргэж байна.
- 24 Бидний Эзэн Есүс Христийн энэрэл та бүхэнтэй хамт байг. Аминь.
- 25 Эдүгээ миний сайн мэдээ бас Есүс Христийн тунхаглалын дагуу, дэлхий үүссэнээс хойш нууцлагдсан байсан ч одоо эш үзүүлэгч нарын бичвэрүүдээр ил болгогдсон тэрхүү нууцын илчлэлийн дагуу,
- 26 мөнхийн Шүтээний тушаалын дагуу та нарыг батжуулах хүч чадалтай тэрбээр итгэлийн дуулгавартай байдлын төлөө бүх үндэстэнд танигдсан юм.
- 27 Цорын ганц ухаант мэргэн Шүтээнд яруу алдар Есүс Христээр дамжин мөнхөд байг. Аминь.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.