-
1 Corinthians 2
- 1 Мөн ахан дүүс ээ, би та нар луу очихдоо Шүтээний гэрчлэлийг үг ярианы эсвэл мэргэн ухааны онцсайн байдлаар та нарт тунхаглан очоогүй.
- 2 Учир нь Есүс Христ болон түүний цовдлогдсоноос өөр та нарын дундах юуг ч би мэдэхгүй байхаар шийдсэн.
- 3 Мөн та нартай хамт байхдаа би сул дорой байдал дотор, айдас дотор бас их чичрэл дотор байсан.
- 4 Бас миний үг яриа бас миний номлол нь хүмүүний мэргэн ухааны урвуулах үгсээр биш, харин Сүнсний болон хүч чадлын илэрхийллээр байсан.
- 5 Энэ нь та нарын итгэл хүмүүний мэргэн ухаан дотор биш, харин Шүтээний хүч чадал дотор байхын тулд юм.
- 6 Гэвч бид төгс хүмүүсийн дунд мэргэн ухааныг ярьдаг. Гэхдээ үгүй болох энэ дэлхийн бас энэ дэлхийн захирагчдын мэргэн ухааныг биш.
- 7 Харин бид Шүтээний нууцад буй, бүр нууцлагдсан мэргэн ухааныг ярьдаг. Үүнийг Шүтээн бидний алдрын төлөө дэлхийгээс өмнө урьдаас шийдсэн байсан.
- 8 Үүнийг энэ дэлхийн захирагчдын нэг нь ч мэдээгүй. Учир нь тэд үүнийг мэдсэнсэн бол яруу алдрын Эзэнийг цовдлохгүй байх байсан.
- 9 Харин энэ нь, Нүд хараагүй, чих сонсоогүй, хүмүүний зүрхэнд ч ороогүй тийм зүйлсийг Шүтээн өөрийг нь хайрладаг хүмүүст бэлдсэн гэж бичигдсэний дагуу юм.
- 10 Харин тэдгээрийг Шүтээн өөрийн Сүнсээр бидэнд илчилсэн. Учир нь тэрхүү Сүнс бүх зүйлийг, бүр Шүтээний гүн юмсыг ч нягтлан шинждэг.
- 11 Учир нь хүмүүний юмсыг уг хүний дотор нь байдаг сүнснээс өөр ямар хүн мэддэг вэ? Мөн үүнчлэн Шүтээний зүйлсийг Шүтээний Сүнснээс өөр хэн ч мэддэггүй.
- 12 Эдүгээ бид энэ дэлхийн сүнсийг биш, харин Шүтээнээс байдаг тэрхүү Сүнсийг хүлээн авсан нь Шүтээнээс бидэнд үнэгүй өгөгдсөн зүйлсийг мэдэж болохын тулд юм.
- 13 Тэдгээрийг бас бид хүмүүний мэргэн ухааны заан сургадаг үгсээр биш, харин сүнсний зүйлсийг сүнснийхтэй харьцуулж, Ариун Сүнсний заан сургадгаар ярьдаг юм.
- 14 Харин төрөлхөөрөө буй хүмүүн Шүтээний Сүнсний зүйлсийг хүлээн авдаггүй. Учир нь эдгээр нь түүнд мунхаг байдал юм. Мөн эдгээр нь сүнсээр ялгарч харагддаг учраас тэр эдгээрийг мэдэж чадахгүй.
- 15 Харин сүнслэг хүн бүх зүйлийг шүүн тунгаадаг боловч тэр өөрөө нэг ч хүнээр шүүн тунгаагддаггүй.
- 16 Учир нь Эзэнд зааварлах гэж түүний оюун санааг хэн мэдсэн юм бэ? Харин бидэнд Христийн оюун санаа бий.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.