-
1 Corinthians 13
- 1 Би хүмүүний болон элч нарын хэлүүдээр ярьдаг байлаа ч надад хайрлахуй байхгүй бол би хангинах харанга эсвэл цангинах цан болно.
- 2 Мөн би эш үзүүлэлтийн бэлэгтэй бас бүх нууцыг болон бүх мэдлэгийг ойлгодог байлаа ч, түүнчлэн надад бүх итгэл байгаад, би уулсыг нүүлгэж чадлаа ч, хайрлахуй байхгүй бол би юу ч биш.
- 3 Мөн би ядуусыг хооллохоор бүх хөрөнгөө тавилаа ч бас биеэ шатаалгахаар өглөө ч, хайрлахуй байхгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй.
- 4 Хайрлахуй тэвчдэг бөгөөд элэгсэг. Хайрлахуй атаархдаггүй. Хайрлахуй өөрөөрөө бардамнан сайрхдаггүй, ихэрхдэггүй,
- 5 зохисгүй авирладаггүй, өөрийнхийг эрэлхийлдэггүй, амархан өдөөгддөггүй, ёрын мууг боддоггүй,
- 6 хууль буст баярлан хөөрдөггүй харин үнэнд хөөрөн баясдаг.
- 7 Бүх зүйлийг далдалдаг, бүх зүйлд итгэдэг, бүх зүйлд найддаг, бүх зүйлийг тэвчин туулдаг.
- 8 Хайрлахуй хэзээ ч үгүй болдоггүй. Харин эш үзүүлэлтүүд байгаа бол тэдгээр нь үгүй болно. Бас хэлүүд байгаа бол тэдгээр нь зогсоно. Мөн мэдлэг байгаа бол тэр нь байхгүй болно.
- 9 Учир нь бид хэсгээр нь мэддэг бөгөөд хэсгээр нь эш үзүүлдэг.
- 10 Харин хэзээ тэрхүү төгс зүйл ирнэ, тэр үед хэсгээр байгаа нь үгүй болгогдоно.
- 11 Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьдаг, хүүхэд шиг ойлгодог, хүүхэд шиг боддог байсан. Харин би эр хүн болохдоо хүүхэд байдлаа орхисон.
- 12 Учир нь эдүгээ бид толинд бүдэг бадаг харж байна. Харин тэр үед нүүр нүүрээ харна. Одоо би хэсгээр нь мэдэж байна. Харин би мэдэгдэж байгаа шигээ тэр үед би бас мэдэх болно.
- 13 Тэгээд эдүгээ итгэл, найдвар, хайрлахуй энэ гурав байгаа. Харин эдгээрээс хамгийн агуу нь хайрлахуй юм.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.