-
Mark 13
- 1 Тэгээд түүнийг сүмээс гарах үед шавь нарынх нь нэг түүнд, Багш аа, ямар чулуунууд бас ямар барилгууд байгааг хараач! гэлээ.
- 2 Тэгэхэд Есүс хариулж түүнд, Чи энэ нүсэр барилгуудыг харж байна уу? Энд чулуу чулуун дээрээ нураагдахгүйгээр үлдэхгүй гэв.
- 3 Тэгээд сүмийн эсрэг талд байдаг Чидуны уулан дээр түүнийг сууж байхад Пээтрос, Иакоов, Иоаннис, Андреас нар түүнээс аминчлан,
- 4 Энэ зүйлс хэзээ болохыг мөн энэ бүх зүйл биелэгдэх үеийн шинж тэмдэг нь юу байхыг бидэнд хэлээч? гэж асуулаа.
- 5 Тэгэхэд Есүс тэдэнд хариулан ийн хэлж эхлэв. Хэн нэгэн та нарыг төөрөлдүүлчихгүйн тулд болгоомжил.
- 6 Учир нь олон хүн миний нэрээр, Би бол Христ гэж хэлж ирнэ. Тэгээд олныг төөрөлдүүлнэ.
- 7 Мөн та нар дайн болон дайны сургуудыг сонсохдоо бүү түгш. Учир нь ийм зүйлс болох ёстой. Харин төгсгөл нь хараахан биш.
- 8 Учир нь үндэстний дэргэд үндэстэн мөн хаанчлалын дэргэд хаанчлал босно. Түүнчлэн өөр өөр газарт газар хөдлөлтүүд болж бас өлсгөлөнгүүд, үймээн самуунууд бий болно. Эдгээр нь дуншилтуудын эхлэл юм.
- 9 Харин өөрсдөдөө анхаар. Учир нь тэд та нарыг зөвлөлүүдэд тушаана. Тэгээд та нар синагогиуд дотор зодуулна. Мөн та нар надаас болоод захирагчид болон хаадын өмнө тэдний эсрэг гэрчлэлийн төлөө хүргэгдэнэ.
- 10 Түүнчлэн сайн мэдээ эхлээд бүх үндэстний дунд тунхаглагдсан байх ёстой.
- 11 Харин тэд та нарыг аваачиж тушаах үед юу ярихаа урьдаас бүү бод. Бас урьдаас бүү эргэцүүл. Харин яг тэр цагт та нарт өгөгдөх юу ч бай түүнийг ярь. Яагаад гэвэл ярьдаг нь та нар биш, харин Ариун Сүнс юм.
- 12 Эдүгээ ах дүү нь ах дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд хүргэнэ. Мөн хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож улмаар тэднийг алуулна.
- 13 Тэгээд та нар миний нэрээс болоод бүгдэд үзэн ядагдана. Харин эцэс хүртэл нь тэвчих тэр хүн л аврагдана.
- 14 Харин та нар эш үзүүлэгч Даниэлаар хэлэгдсэн эзгүйрлийн жигшүүр нь байх ёсгүй газраа байж байгааг хараад, (уншдаг нь ойлгог) тэр үед Иудаиад байгсад нь уулс руу зугтаг.
- 15 Дээвэр дээр байгаа хүн гэр лүүгээ бүү бууг. Бас гэрээсээ ямар нэг юм авахаар бүү орог.
- 16 Мөн талбайд байгаа нь ч хувцсаа авахаар дахин бүү буцаг.
- 17 Харин тэр өдрүүдэд хэвлийдээ хүүхэдтэй нь бас хөхүүлдэг нь гаслантай яа!
- 18 Харин та нар зугталтаа өвөл бүү байг гэж гуй.
- 19 Учир нь тэр өдрүүдэд Шүтээний бүтээсэн бүтээлийн эхлэлээс өнөөг хүртэл болоогүй бас хэзээ ч болохгүй тийм гай зовлон ирнэ.
- 20 Мөн тэр өдрүүдийг Эзэн богиносгоогүйсэн бол нэг ч махбод аврагдахгүй байх байсан. Харин тэр сонгосон сонгогдогсдынхоо төлөө тэр өдрүүдийг богиносгосон.
- 21 Түүнчлэн хэрэв хэн нэгэн та нарт, Ажигтун, Христ энд байна. Эсвэл, Ажигтун, тэр тэнд байна гэж хэлбэл бүү итгэ.
- 22 Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгч нар гарч ирж улмаар боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд шинж тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлнэ.
- 23 Харин та нар болгоомжтой бай. Ажигтун, би та нарт бүх зүйлийг урьдаас хэллээ.
- 24 Харин тэдгээр өдрүүдэд тэрхүү гай зовлонгийн дараа нар харанхуйлагдаж, сар гэрлээ өгөхгүй болно.
- 25 Түүнчлэн тэнгэрийн одод унана. Мөн тэнгэрт байгаа хүчнүүд сэгсрэгдэнэ.
- 26 Тэгээд дараа нь хүмүүний Хүүг үүлсийн дунд агуу хүч чадал болон сүр жавхаатай ирэхийг хүмүүс харна.
- 27 Улмаар тэр үед тэрбээр элч нараа илгээж, сонгогдогсдоо газрын хязгаараас тэнгэрийн хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулна.
- 28 Эдүгээ инжир модноос зүйрлэл суралц. Мөчир нь хэдийнээ зөөлөн болж, навчис гаргах үед зун ойрхон байгааг та нар мэддэг.
- 29 Тиймээс та нар эдгээр зүйл ийн болохыг харахдаа энэ нь ойрхон бүр үүднүүд дээр байгааг мэд.
- 30 Үнэхээр би та нарт хэлье. Энэ бүх зүйл биелэгдэх хүртэл энэ үе үгүй болохгүй.
- 31 Тэнгэр ба газар үгүй болно. Харин миний үгс үгүй болохгүй.
- 32 Харин тэр өдөр ба цагийн талаар Эцэгээс өөр хэн ч, бүр тэнгэрт буй элч нар ч бас Хүү ч мэддэггүй.
- 33 Та нар болгоомжил. Сонор сэргэг бай бас гуйлт хий. Учир нь тэр цаг хэзээ гэдгийг та нар мэдэхгүй.
- 34 Учир нь хүмүүний Хүү бол боолууддаа эрх мэдэл мөн хүн бүрт ажлыг нь өгөөд, үүдний сахиулд сонор сэргэг байхыг тушаан, гэрээ орхиж, холын аянд гарч буй хүнтэй адил юм.
- 35 Тиймээс та нар сонор сэргэг бай. Учир нь гэрийн эзэн үдэш эсвэл шөнө дунд эсвэл тахиа донгодох үед эсвэл өглөө ч юм уу хэзээ ирэхийг та нар мэдэхгүй.
- 36 Тэр гэнэт ирээд, та нарыг унтаж байгаагаар олох вий.
- 37 Харин та нарт хэлж байгаа, Сонор сэргэг бай гэдэг зүйлийг би бүгдэд хэлж байна гэлээ.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.