-
Mark 4
- 1 Тэгээд тэр тэнгисийн эрэг дээр дахин заан сургаж эхэлсэн бөгөөд үй олон хүн түүн дээр цугларсан учраас тэр тэнгист буй завь руу орж суув. Тэгэхэд бүх цугласан олон тэнгисийн эргээр газар дээр байлаа.
- 2 Тийнхүү тэр олон зүйлийг зүйрлэлүүдээр хүмүүст заан сургасан бөгөөд сургаалаараа тэдэнд хэлэхдээ,
- 3 Сонс. Ажигтун, нэгэн үр цацагч үр цацахаар явжээ.
- 4 Тэгтэл ийм явдал болов. Түүнийг үр цацаж байхад зарим нь замаар унасан бөгөөд үүнийг нь тэнгэрийн шувууд ирээд идчихэв.
- 5 Бас зарим нь их биш хөрстэй хадархаг газар унажээ. Тэгээд гүн биш хөрстэй байсан учраас даруй соёоллоо.
- 6 Харин нар дээр хөөрөхөд тэд түлэгдэв. Тэгээд үндэсгүй байсан учраас хатжээ.
- 7 Мөн зарим нь өргөстэй бутнууд дунд унав. Тэгэхэд өргөстэй бутнууд нь ургаж, тэднийг боомиллоо. Тиймээс жимс гаргасангүй.
- 8 Харин бусад нь сайн хөрсөнд унаж улмаар жимс гаргасан нь өсөж, томорчээ. Тийнхүү зарим нь гуч, зарим нь жар, зарим нь зууг гаргалаа гэлээ.
- 9 Тэгээд тэр тэдэнд, Сонсох чихтэй нь сонсогтун гэв.
- 10 Харин түүнийг ганцаараа болоход нь арван хоёртой хамт түүний эргэн тойронд байсан хүмүүс зүйрлэлийг түүнээс асуужээ.
- 11 Тэгэхэд тэр тэдэнд, Шүтээний хаанчлалын нууцыг мэдэх нь та нарт өгөгдсөн. Харин гадна байгаа хүмүүсийн хувьд бүх зүйл зүйрлэлүүдээр байдаг.
- 12 Энэ нь тэд хараад хараад ухаарахгүй, сонсоод сонсоод ойлгохгүйн тулд юм. Эс бөгөөс тэд өөрчлөгдөөд бас гэмүүд нь тэдэнд уучлагдчих вий гэв.
- 13 Тэгээд тэр тэдэнд хэлэхдээ, Та нар энэ зүйрлэлийг ухаарахгүй байна уу? Тэгвэл та нар яаж бүх зүйрлэлийг ойлгох билээ?
- 14 Үр цацагч нь үгийг цацдаг.
- 15 Тиймээс энэ бол зам дээр эдгээртэй тэд юм. Үг тэнд цацагджээ. Гэтэл тэднийг сонсох үед тэр даруй Сатаан ирж, зүрх сэтгэлд нь цацагдсан үгийг зайлуулдаг.
- 16 Мөн энэ бол хадархаг газрууд дээр үүнчлэн үр хүлээн авсан тэд юм. Тэд үгийг сонсох үедээ үүнийг шууд баяр хөөртэйгөөр хүлээн авдаг.
- 17 Гэвч тэдэн дотор үндэс байхгүй бөгөөд түр зуур тэсдэг. Дараа нь үгнээс болоод зовлон бэрхшээл эсвэл хавчлага тохиолдоход тэд шууд бүдэрдэг.
- 18 Мөн энэ бол өргөстэй бутнуудын дунд үр хүлээн авснууд нь юм. Тэд үгийг сонсдог.
- 19 Улмаар тэдэнд энэ дэлхийн зовнилууд болон эд баялгуудын хуурмаг байдал мөн өөр зүйлүүдийн хүсэл тачаал орж, үгийг боомилоход энэ нь жимсгүй болдог.
- 20 Бас энэ бол сайн хөрсөнд хүлээн авдгууд нь юм. Тэд үгийг сонсоод, хүлээн авч улмаар зарим нь гуч, зарим нь жар, зарим нь зуу дахинг гаргадаг гэжээ.
- 21 Түүнчлэн тэр тэдэнд, Дэнг сагсан доор эсвэл орон доор тавихын тулд авчирдаг уу? Дэнгийн суурин дээр байрлуулахын тулд биш үү?
- 22 Учир нь ил болгогдохгүй тийм нууцлагдсан зүйл байхгүй. Бас нууц үлдсэн ямар ч юм байхгүй, харин энэ нь ил болгогдолт руу байхын тулд юм.
- 23 Сонсох чихтэй хүн байвал сонсог гэв.
- 24 Тэгээд тэр тэдэнд, Та нар сонсож буй зүйлдээ анхаар. Ямар хэмжүүрээр та нар хэмжинэ, энэ нь та нарт хэмжигдэх болно. Мөн сонсдог та нарт илүү өгөгдөнө.
- 25 Учир нь хэнд байна, түүнд өгөгдөнө. Харин хэнд байхгүй байна, байгаа нь хүртэл түүнээс авагдана гэжээ.
- 26 Тэгээд тэр, Үүнчлэн Шүтээний хаанчлал нь нэгэн хүн газарт үр цацахтай адил бөгөөд
- 27 тэр хүн унтдаг бөгөөд шөнө ба өдөр нь босдог. Улмаар үр хэрхэн соёолж бас ургахыг тэр үл мэднэ.
- 28 Учир нь хөрс өөрөөсөө эхлээд нахиаг, дараа нь түрүүг, үүний дараа түрүүн дотор бүтэн тариаг ургуулдаг.
- 29 Харин жимс боловсорч, ургац хураалт болсон учраас тэр хүн шууд гар хадуураар ширвэнэ гэлээ.
- 30 Тэгээд тэр, Шүтээний хаанчлалыг бид юутай адилтгах вэ? Бас бид үүнийг ямар зүйрлэлтэй зүйрлэх вэ?
- 31 Энэ нь гичийн ганц үртэй адил. Энэ нь хөрсөнд суулгагдах үед хөрсөнд буй тэр бүх үрнээс жижиг байдаг.
- 32 Тэгээд энэ нь суулгагдсан байхдаа ургаж, бүх өвслөг ургамлаас том болж, том мөчрүүдийг гаргадаг. Тиймээс сүүдэрт нь тэнгэрийн шувууд үүрлэдэг гэв.
- 33 Түүнчлэн тэр иймэрхүү олон зүйрлэлээр тэдэнд сонсож чадах хэрээр нь үгийг ярьдаг байжээ.
- 34 Харин тэр тэдэнд зүйрлэлгүйгээр ярьдаггүй байв. Гэхдээ тэд дангаараа болох үед тэрбээр бүх зүйлийг шавь нартаа тайлбарладаг байжээ.
- 35 Улмаар тэр өдрөө үдэш болоход тэр тэдэнд, Бүгдээрээ нөгөө тал руу гаталъя гэв.
- 36 Тэгэхэд тэд цугласан олныг явуулаад, завин дотор байсан түүнийг тэр чигт нь аваад явлаа. Мөн түүнтэй хамт өөр жижиг завинууд ч байжээ.
- 37 Тэгтэл салхинд хүчтэй шуурга босож улмаар давалгаанууд завь руу цохисон тул энэ нь хэдийн дүүрчээ.
- 38 Тэгэхэд тэр завины хитэгт байсан бөгөөд дэр дэрлэн унтаж байлаа. Улмаар тэд түүнийг сэрээн түүнд, Багш аа, бидний сүйрэх нь танд хамаагүй юу? гэв.
- 39 Тэгтэл тэр босож, салхийг зэмлэн тэнгист, Нам гүм, чимээгүй бол гэлээ. Тэгэхэд салхи зогссон бөгөөд тэнд маш тогтуун болжээ.
- 40 Улмаар тэр тэдэнд, Та нар яагаад ийм их айдастай байгаа юм бэ? Яахаараа та нар итгэлгүй байдаг билээ? гэв.
- 41 Тэгэхэд тэд маш их айсан байсан бөгөөд нэг нэгэндээ, Салхи болон тэнгис хүртэл түүнийг дуулгавартай дагаж байдаг энэ ямар гээч хүн бэ? гэлээ.
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.