-
John 14
- 1 Зүрх сэтгэл чинь бүү шаналаг. Та нар Шүтээнд итгэ, надад ч бас итгэ.
- 2 Миний Эцэгийн өргөөнд олон орд харш бий. Хэрэв үгүй байсан бол би та нарт хэлэх байсан. Би та нарт газар бэлдэхээр явж байна.
- 3 Тэгээд хэрэв би явж улмаар та нарт газар бэлдвэл эргэж ирээд, та нарыг өөртөө авна. Энэ нь би хаана байна та нар ч бас тэнд байхын тулд юм.
- 4 Мөн миний хаашаа явж байгааг та нар мэддэг. Бас та нар замыг нь мэддэг гэлээ.
- 5 Томаас түүнд, Эзэн, бид таны хаашаа явж байгааг мэдэхгүй. Тиймээс бид тэр замыг хэрхэн мэдэж чадах билээ? гэв.
- 6 Есүс түүнд, Би бол тэр зам, үнэн бас амьдрал мөн. Надаар дамжихгүй л бол хэн ч Эцэг рүү очихгүй.
- 7 Хэрэв та нар намайг мэддэг байсан бол Эцэгийг минь ч бас мэддэг байх байсан. Тэгээд одооноос та нар түүнийг мэддэг болсон бас түүнийг харсан гэлээ.
- 8 Фийлиппос түүнд, Эзэн, бидэнд Эцэгийг харуулаач. Тэгвэл энэ нь бидэнд хангалттай гэв.
- 9 Есүс түүнд, Би та нартай удаан хугацаанд хамт байсан байтал чи намайг мэдээгүй хэрэг үү, Фийлиппос оо? Намайг харсан нь Эцэгийг харсан хэрэг. Гэтэл чи яаж, Эцэгийг бидэнд харуулаач гэж хэлж байна вэ?
- 10 Би Эцэгийн дотор бас Эцэг миний дотор гэдэгт чи итгэдэггүй юм уу? Та нарт хэлдэг үгсийг би өөрөөсөө хэлдэггүй. Харин миний дотор оршдог Эцэг тэр л энэ ажлуудыг хийдэг.
- 11 Би Эцэгийн дотор бас Эцэг миний дотор гэдэгт надад итгэ. Эс бөгөөс ажлуудаас минь болоод надад итгэ.
- 12 Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Надад итгэдэг хүн миний хийдэг ажлуудыг бас хийнэ. Улмаар би Эцэг рүүгээ явж байгаа учраас тэр хүн эдгээрээс илүү агууг хийнэ.
- 13 Тэгээд Эцэг нь Хүүгийн дотор алдаршуулагдахын тулд миний нэрээр та нарын гуйх юу ч бай тэр зүйлийг би хийнэ.
- 14 Хэрэв та нар миний нэрээр ямар нэг зүйл гуйвал би хийнэ.
- 15 Хэрэв та нар намайг хайрладаг бол миний тушаалуудыг сахь.
- 16 Тэгээд би Эцэгээс гуйна. Тэгэхэд тэрбээр өөр нэг Тайтгаруулагчийг та нартай үүрд байлгахын тулд та нарт өгнө.
- 17 Тэр нь үнэний Сүнс. Түүнийг дэлхий хардаггүй бас түүнийг мэддэггүй учраас түүнийг хүлээн авч чадахгүй. Харин та нар түүнийг мэддэг. Учир нь тэр та нартай хамт байдаг бөгөөд дотор чинь байх болно.
- 18 Би та нарыг тайтгаруулагчгүй орхихгүй. Би та нар луу ирнэ.
- 19 Хэсэг хугацаанд дэлхий намайг харна тэгээд цаашид үгүй. Харин та нар намайг харна. Би амьд байдаг учраас та нар ч бас амьдарна.
- 20 Би Эцэгийнхээ дотор мөн та нар миний дотор бас би та нарын дотор гэдгийг тэрхүү өдөрт та нар мэдэх болно.
- 21 Миний тушаалуудыг байлгадаг бөгөөд тэдгээрийг сахидаг хүн бол намайг хайрладаг нэгэн. Тэгээд намайг хайрладаг хүн Эцэгээр минь хайрлуулна. Түүнчлэн би түүнийг хайрлаж мөн өөрийгөө түүнд илчилнэ гэлээ.
- 22 Искариотисийн биш Иудаас түүнд, Эзэн, та дэлхийд биш атлаа бидэнд яаж өөрийгөө илчлэх юм бэ? гэв.
- 23 Есүс хариулж улмаар түүнд хэлсэн нь, Хэрэв хүн намайг хайрлавал миний үгсийг сахина. Тэгээд Эцэг минь түүнийг хайрлах бөгөөд тэр хүн рүү бид очиж улмаар түүнтэй хамтдаа орших газраа бий болгоно.
- 24 Намайг хайрладаггүй хүн миний үгсийг сахидаггүй. Гэтэл та нарын сонссон тэрхүү үг бол минийх биш, харин намайг илгээсэн Эцэгийнх юм.
- 25 Би та нартай хамт байхдаа эдгээрийг та нарт ярилаа.
- 26 Харин миний нэрээр Тайтгаруулагч буюу тэрхүү Ариун Сүнсийг Эцэг илгээх болно. Тэр та нарт бүгдийг заан сургах бөгөөд би та нарт юу хэлж байсан тэр бүгдийг та нарын санаанд оруулна.
- 27 Би амар тайвныг та нарт үлдээж байна. Би та нарт өөрийнхөө амар тайвныг өгч байна. Дэлхийн өгдөгтэй адилгүйг би та нарт өгч байна. Зүрх сэтгэл чинь бүү шаналаг бас бүү айг.
- 28 Би явчихаад тэгээд та нар дээр дахин ирнэ гэж миний та нарт хэрхэн хэлснийг та нар сонссон. Хэрэв та нар намайг хайрладаг байсан бол би Эцэг рүү явна гэж хэлснээс минь болоод та нар баярлан хөөрөх байсан. Учир нь миний Эцэг надаас илүү агуу юм.
- 29 Тэгээд ийм зүйл болохоос өмнө би та нарт одоо хэллээ. Энэ нь ийм зүйл болоход та нар итгэж болохын тулд юм.
- 30 Би та нартай цаашид их ярихгүй. Учир нь энэ дэлхийн хунтайж ирж яваа бөгөөд түүнд миний доторх юу ч байхгүй.
- 31 Харин Эцэгийн надад тушаасны дагуу би тийнхүү гүйцэтгэж байгаа нь би Эцэгт хайртай гэдгийг дэлхий мэдэж болохын тулд юм. Бос, эндээс явцгаая.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.