-
John 3
- 1 Тэгэхэд Жүүдүүдийн нэгэн захирагч Никоодимос гэдэг хүн Фарисачуудын нэг байжээ.
- 2 Мөнөөх эр Есүс дээр шөнөөр ирж улмаар түүнд, Раввий, Та бол Шүтээнээс ирсэн багш гэдгийг бид мэднэ. Учир нь Шүтээн өөртэй нь хамт биш л бол хэн ч таны бүтээдэг тэр гайхамшгуудыг бүтээж чадахгүй гэв.
- 3 Есүс хариулж түүнд, Үнэхээр, үнэхээр би чамд хэлье. Хүн дахин төрөхгүй л бол Шүтээний хаанчлалыг харж чадахгүй гэлээ.
- 4 Никоодимос түүнд, Хүн хөгшин байхдаа хэрхэн төрүүлэгдэж чадах билээ? Эхийнхээ хэвлий рүү хоёр дахиа ороод, төрж чадна гэж үү? гэв.
- 5 Есүс хариулж, Үнэхээр, үнэхээр би чамд хэлье. Хүн уснаас болон Сүнснээс төрөхгүй л бол Шүтээний хаанчлалд орж чадахгүй.
- 6 Махбодоос төрсөн нь махбод. Түүнчлэн Сүнснээс төрсөн нь сүнс байдаг.
- 7 Би чамд, Та нар дахин төрөх ёстой гэж хэлсэнд бүү гайх.
- 8 Салхи хүссэн зүгтээ үлээдэг. Тэгэхэд чимээг нь чи сонсох боловч хаанаас ирж, хаашаа явж буйг нь хэлж чаддаггүй. Сүнснээс төрсөн хүн бүр яг үүнчлэн байдаг гэлээ.
- 9 Никоодимос хариулж улмаар түүнд, Ийм зүйлс хэрхэн болж чадах вэ? гэв.
- 10 Есүс хариулж улмаар түүнд, Чи Израйлийн багш атлаа ийм зүйлсийг мэддэггүй гэж үү?
- 11 Үнэхээр, үнэхээр би чамд хэлье. Бид мэддэг зүйлээ ярьдаг бас харсан зүйлээ гэрчилдэг. Тэгэхэд та нар бидний гэрчлэлийг хүлээж авдаггүй.
- 12 Би та нарт газрын зүйлсийг ярихад та нар итгэдэггүй юм бол тэнгэрийн зүйлсийг яривал та нар яаж итгэх юм бэ?
- 13 Тэгээд тэнгэрт байдаг, тэнгэрээс бууж ирсэн хүмүүний Хүүгээс өөр хэн ч тэнгэр лүү өгсөөгүй.
- 14 Мөн Мошээ цөлд тэрхүү могойг өргөсөн шиг хүмүүний Хүү үүнчлэн өргөгдөх ёстой.
- 15 Энэ нь түүнд итгэдэг хэн ч бай мөхөхгүй харин мөнх амьдралтай болохын тулд юм.
- 16 Учир нь Шүтээн дэлхийг ийн хайрласан. Ингэхдээ цорын ганц төрсөн Хүүгээ өгсөн юм. Энэ нь түүнд итгэдэг хэн боловч мөхөхгүй харин мөнхийн амьдралтай болохын тулд билээ.
- 17 Учир нь Шүтээн дэлхийг яллахын тулд биш, харин Хүүгээр нь дамжин дэлхий аврагдаж болохын тулд түүнийг дэлхий рүү илгээсэн юм.
- 18 Түүнд итгэгч нь яллагдаагүй. Харин үл итгэгч нь аль хэдийн яллагдсан. Яагаад гэвэл тэрбээр Шүтээний цорын ганц төрсөн Хүүгийн нэрэнд итгээгүй.
- 19 Тэгээд буруутгал нь ийм юм. Энэ нь гэрэл дэлхийд ирчихсэн байгаа бөгөөд хүмүүсийн үйл хэрэг ёрын муу байсан учраас тэд гэрлээс илүү харанхуйг хайрласан.
- 20 Учир нь ёрын мууг үйлддэг хүн бүр гэрлийг үзэн яддаг бөгөөд үйл хэргээ буруутгуулахгүйн тулд гэрэл рүү ирдэггүй гэдэг зүйл юм.
- 21 Харин үнэнийг үйлддэг хүн үйл хэргээ Шүтээний дотор үйлдэгдсэн гэдгийг илэрхий болгохын тулд гэрэл рүү ирдэг гэжээ.
- 22 Эдгээрийн дараа Есүс болон түүний шавь нар Иудаиа нутагт ирэв. Улмаар тэр тэнд тэдэнтэй хамт байж мөн баптизм хийж байлаа.
- 23 Тэгэхэд Иоаннис ч бас Салеимийн ойролцоо Аиноонд баптизм хийж байлаа. Яагаад гэвэл тэнд ус ихтэй байжээ. Улмаар хүмүүс очоод, баптизм хийлгэж байв.
- 24 Учир нь Иоаннис хараахан шоронд хаягдаагүй байсан юм.
- 25 Гэтэл Иоаннисийн зарим шавь болон Жүүдүүдийн хооронд ариусгалын талаар мэтгэлцээн болов.
- 26 Улмаар тэд Иоаннис руу ирээд түүнд, Раввий, Таны гэрчилж байсан, тантай хамт Иорданы цаана байсан нөгөө хүн, ажигтун, тэр баптизм хийж байна. Мөн бүгд түүн рүү очиж байна гэжээ.
- 27 Иоаннис хариулж улмаар, Тэнгэрээс өөрт нь өгөгдөөгүй л бол хүн юуг ч хүлээн авч чадахгүй.
- 28 Би бол мөнөөх Христ биш, харин түүний өмнө илгээгдсэн нь гэж хэлснийг минь та нар өөрсдөө гэрчилнэ.
- 29 Сүйт бүсгүйтэй хүн бол сүйт залуу мөн. Харин сүйт залуугийн найз зогсоод, сүйт залууг сонсохдоо дуу хоолойноос нь болоод маш их баярлан хөөрдөг. Тиймээс миний баяр хөөр ийнхүү дүүрч байна.
- 30 Тэр өсөж харин би буурах ёстой.
- 31 Дээрээс ирдэг нэгэн нь бүхнээс дээгүүр юм. Дэлхийгээс байгаа нь дэлхийнх байдаг бөгөөд энэ дэлхийн тухай л ярьдаг. Тэнгэрээс ирдэг нэгэн нь бүхнээс дээгүүр юм.
- 32 Тэгээд тэр юу үзэж бас сонссон түүнийгээ гэрчилдэг. Тэгэхэд түүний гэрчлэлийг нэг ч хүн хүлээн авахгүй байна.
- 33 Түүний гэрчлэлийг хүлээн авсан хүн Шүтээн бол үнэн гэж тамгаа дардаг.
- 34 Учир нь Шүтээний илгээсэн хүн Шүтээний үгсийг ярьдаг. Яагаад гэвэл Шүтээн түүнд Сүнсийг хэмжүүрээр өгдөггүй.
- 35 Эцэг нь Хүүгээ хайрладаг бөгөөд түүний гарт бүх зүйлийг өгсөн.
- 36 Хүүд итгэдэг нь мөнхийн амьдралтай. Харин Хүүд үл итгэдэг нь амьдралыг үзэхгүй. Үнэндээ түүний дээр Шүтээний хилэгнэл оршдог гэв.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.