-
John 15
- 1 Би бол жинхэнэ усан үзмийн мод бөгөөд миний Эцэг тариаланч нь юм.
- 2 Миний доторх жимс тээдэггүй мөчир бүрийг тэр зайлуулдаг. Тэгээд жимс тээдэг мөчир бүрийг улам их жимс тээлгэхийн тулд тэрбээр эднийг тайрч торддог.
- 3 Миний та нарт хэлсэн тэрхүү үгээр дамжин та нар эдүгээ цэвэр болсон байна.
- 4 Миний дотор оршигтун. Би ч бас та нарын дотор оршино. Мөчир нь усан үзмийн модондоо байхгүй л бол өөрөөсөө жимс тээж чадахгүйтэй адил та нар миний дотор байхгүй л бол үүнчлэн чадахгүй.
- 5 Би бол усан үзмийн мод, та нар бол мөчрүүд нь. Миний дотор, би ч бас түүний дотор оршдог тийм хүн их жимс гаргадаг. Учир нь та нар надгүйгээр юу ч хийж чадахгүй.
- 6 Хэрэв хүн миний дотор оршдоггүй бол мөчир мэт гадагш хаягдаж улмаар хувхайрдаг. Тэгээд хүмүүс тэдгээрийг цуглуулж мөн галд хаядаг бөгөөд тэд шатаагддаг.
- 7 Хэрэв та нар миний дотор оршиж мөн миний үгс та нарын дотор оршвол та нар юу хүссэнээ гуйна, тэр нь та нарт биелэгдэнэ.
- 8 Та нар их жимс тээх гэдэг энэ зүйлээр Эцэг минь алдаршуулагдана. Тийнхүү та нар миний шавь нар болно.
- 9 Эцэг намайг хайрласан шиг би ч бас та нарыг хайрласан. Миний хайран дотор үргэлжлүүл.
- 10 Би Эцэгийнхээ тушаалуудыг сахидаг бөгөөд түүний хайран дотор оршдогийн адил та нар миний тушаалуудыг сахивал миний хайран дотор оршино.
- 11 Би эдгээр зүйлийг та нарт ярьсан нь миний баяр хөөр та нарын дотор оршиж бас та нарын баяр хөөр дүүрэн болгогдохын тулд юм.
- 12 Би та нарыг хайрласан шиг та нар нэг нэгнээ хайрла гэдэг энэ нь миний тушаал юм.
- 13 Хүн найзуудынхаа төлөө амиа тавих гэдэг үүнээс илүү агуу хайр гэж хэнд ч байхгүй.
- 14 Хэрэв миний та нарт тушаадаг юуг ч бай та нар хийвэл миний найзууд мөн.
- 15 Би та нарыг цаашид боолууд гэж дуудахгүй. Учир нь боол эзнийхээ юу хийж байгааг мэддэггүй. Харин би Эцэгээсээ сонссон бүх зүйлээ та нарт мэдүүлсэн учраас би та нарыг найзууд гэж дуудлаа.
- 16 Та нар намайг сонгоогүй. Харин би та нарыг сонгосон бас томилсон. Энэ нь та нар явж улмаар жимс гаргаад, жимс чинь хэвээр байхын тулд бас Эцэгээс миний нэрээр та нарын гуйх юуг ч бай тэр та нарт өгөхийн тулд юм.
- 17 Би эдгээрийг та нарт тушааж байгаа нь та нар нэг нэгнээ хайрлахын тулд юм.
- 18 Хэрэв дэлхий та нарыг үзэн ядвал та нараас өмнө намайг үзэн ядсан гэдгийг та нар мэднэ.
- 19 Хэрэв та нар энэ дэлхийнх байсан бол дэлхий өөрийнхнөө хайрлах байсан. Гэтэл та нар дэлхийнх биш, харин би та нарыг дэлхийгээс сонгосон учир үүнээс болоод дэлхий та нарыг үзэн яддаг юм.
- 20 Боол эзнээсээ илүү агуу биш гэж миний та нарт хэлсэн үгийг санагтун. Хэрэв тэд намайг хавчсан бол та нарыг ч бас хавчих болно. Хэрэв тэд миний хэлснийг сахисан бол та нарынхыг ч бас сахина.
- 21 Гэхдээ намайг илгээсэн түүнийг тэд мэддэггүй учраас миний нэрээс болоод энэ бүх зүйлийг та нарт үйлдэнэ.
- 22 Хэрэв би ирж улмаар тэдэнд хэлээгүйсэн бол тэд гэмгүй байх байсан. Харин одоо тэдэнд гэмийнх нь нөмрөг байхгүй.
- 23 Намайг үзэн ядаж буй хүн Эцэгийг минь бас үзэн ядаж буй хэрэг.
- 24 Хэрэв би өөр хэний ч хийгээгүй тийм ажлуудыг тэдний дунд хийгээгүйсэн бол тэд гэмгүй байх байсан. Харин одоо тэд намайг ч, миний Эцэгийг ч хоёуланг нь хараад бас үзэн ядлаа.
- 25 Гэхдээ ийм зүйл болж байгаа нь тэдний хуулинд, Тэд намайг шалтгаангүй үзэн ядсан хэмээн бичигдсэн үг биелэгдэхийн тулд юм.
- 26 Харин миний та нар луу Эцэгээс илгээх Тайтгаруулагч буюу Эцэгээс гарч ирдэг үнэний тэрхүү Сүнс ирэхдээ миний тухай гэрчилнэ.
- 27 Мөн та нар эхнээсээ надтай хамт байсан учраас та нар ч бас гэрчилнэ.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.