-
John 4
- 1 Тэгээд Иоаннисоос илүү олон шавийг Есүс бий болгож бас баптизм хийсэн гэж Фарисачууд сонссоныг Эзэн мэдээд,
- 2 (Гэхдээ Есүс өөрөө бус, харин шавь нар нь баптизм хийжээ.)
- 3 Иудаиаг орхиж улмаар Галийл руу дахин явжээ.
- 4 Тэгэхдээ тэр Самареиагаар явах ёстой боллоо.
- 5 Тэгээд тэр Шехаар гэдэг Самареиагийн нэгэн хотод ирэв. Тэр нь хүү Иосээфтоо Иакоовын өгсөн нутгийн ойролцоо байдаг.
- 6 Эдүгээ Иакоовын худаг тэнд байлаа. Тэгээд аянд алжааж ядарсан Есүс тийнхүү худгийн дэргэд суув. Энэ нь ойролцоогоор зургаа дахь цаг байжээ.
- 7 Самареиагийн нэгэн эмэгтэй ус татаж авахаар ирэв. Есүс түүнд, Надад уулгахаар өгөөч гэлээ.
- 8 (Учир нь түүний шавь нар хоол худалдаж авахаар хот руу явсан байв.)
- 9 Гэтэл Самареиагийн нөгөө эмэгтэй түүнд, Би бол Самареиа эмэгтэй. Та Жүүд хүн атлаа ууя гэж надаас яаж гуйна вэ? Учир нь Жүүдүүд Самареиачуудтай харьцдаггүй биз дээ гэлээ.
- 10 Есүс хариулж улмаар эмэгтэйд, Хэрэв чи Шүтээний бэлгийг бас Надад уулгахаар өгөөч гэж чамд хэлж байгаа нь хэн гэдгийг мэдсэн бол чи түүнээс гуйх байсан бөгөөд тэр чамд амьдруулагч усыг өгөх байлаа гэв.
- 11 Мөнөөх эмэгтэй түүнд, Эрхэм ээ, танд ус татах зүйл юу ч алга бас худаг гүнзгий байна. Тэгвэл та хаанаас амьдруулагч устай байгаа юм бэ?
- 12 Та манай өвөг Иакоовоос илүү агуу юм уу? Тэр энэ худгийг бидэнд өгсөн мөн өөрөө болон хүүхдүүд нь бас мал сүрэг нь эндээс ундаалж байсан гэлээ.
- 13 Есүс хариулж улмаар түүнд, Энэ уснаас уудаг хэн боловч дахин цангах болно.
- 14 Харин миний өөрт нь өгөх уснаас уудаг хэн ч бай хэзээ ч цангахгүй. Үнэндээ түүнд өгөх миний ус түүний дотор мөнхийн амьдрал руу оргилох усны худаг байх болно гэв.
- 15 Мөнөөх эмэгтэй түүнд, Эрхэм ээ, надад энэ усаа өгөөч. Тэгвэл би цангахгүй бас ус татахаар энд ирэхгүй гэлээ.
- 16 Есүс түүнд, Явж, нөхрөө дууд. Тэгээд наашаа ир гэв.
- 17 Мөнөөх эмэгтэй хариулж улмаар түүнд, Би нөхөргүй гэхэд Есүс түүнд, Би нөхөргүй гэж чи зөв хэллээ.
- 18 Учир нь чи таван нөхөртэй байсан. Мөн одоо байгаа чинь чиний нөхөр биш. Үүгээрээ чи үнэн хэллээ гэв.
- 19 Эмэгтэй түүнд, Эрхэм ээ, Таныг эш үзүүлэгч байна гэдгийг би харж байна.
- 20 Эцэг өвгөд маань энэ уулан дээр мөргөж байсан. Харин хүмүүсийн мөргөх ёстой газар бол Иерусалимд гэж та нар хэлдэг гэжээ.
- 21 Есүс түүнд, Эмэгтэй, надад итгэ. Та нар энэ уулан дээр ч биш бас Иерусалимд ч биш, Эцэгт л мөргөх цаг ирж байна.
- 22 Та нар мэддэггүй зүйлдээ мөргөдөг. Аврал Жүүдүүдээс байдаг учраас бид юунд мөргөдгөө мэднэ.
- 23 Харин цаг нь ирж байгаа бөгөөд эдүгээ жинхэнэ мөргөлчид сүнс болон үнэн дотор Эцэгт мөргөх болно. Учир нь Эцэг өөрт нь мөргөх ийм нэгнийг эрж хайдаг.
- 24 Шүтээн бол Сүнс. Тиймээс түүнд мөргөдөг хүмүүс сүнс болон үнэн дотор мөргөх ёстой гэв.
- 25 Мөнөөх эмэгтэй түүнд, Христ гэгддэг Машиах ирж байгаа гэдгийг би мэднэ. Тэр ирээд, бүх зүйлийг бидэнд хэлнэ гэлээ.
- 26 Есүс түүнд, Чамтай ярьж байгаа би бол тэр юм гэв.
- 27 Тэгэхэд энэ үед шавь нар нь ирсэн бөгөөд түүнийг эмэгтэйтэй ярилцаж байгаад гайхжээ. Гэвч нэг нь ч, Чи юу хайгаа вэ? эсвэл, Та яагаад түүнтэй ярилцаж байгаа юм бэ? гэж хэлсэнгүй.
- 28 Тэгтэл мөнөөх эмэгтэй усны саваа орхиод, хот руу явж одлоо. Тэгээд хүмүүст,
- 29 Миний хийж байсан бүх зүйлийг надад хэлсэн нэг хүнийг очиж харцгаа. Мөнөөх Христ энэ биш үү? гэв.
- 30 Тэгэхэд нь тэд хотоос гарч улмаар түүн рүү очжээ.
- 31 Эдүгээ энэ зуур шавь нар нь түүнээс, Раввий, та зоогло гэж гуйлаа.
- 32 Гэтэл тэр тэдэнд, Та нарын мэддэггүй идэх хоол надад бий гэв.
- 33 Тэгэхэд нь шавь нар нэг нэгэндээ, Хэн нэг нь түүнд идэх юм авчирсан юм болов уу? гэхэд,
- 34 Есүс тэдэнд, Миний хоол бол намайг илгээсэн түүний хүслийг үйлдэж бас түүний ажлыг дуусгах явдал юм.
- 35 Та нар, Дахиад дөрвөн сар байна. Тэгээд ургац хураалт ирнэ гэж хэлдэггүй гэж үү? Ажигтун, би та нарт хэлье. Харцаа өргөж, талбайнууд руу харцгаа. Учир нь тэдгээр нь хэдийнээ хураагдахуйц цагаан болсон байна.
- 36 Улмаар хураадаг нь шан хөлсөө хүлээн авч, мөнхийн амьдрал руу жимс цуглуулдаг. Энэ нь тарьдаг бас хураадаг хоёул хамтдаа хөөрөн баясахын тулд юм.
- 37 Учир нь үүгээр, Нэг нь тарьж, нөгөө нь хураадаг гэж хэлсэн нь үнэн юм.
- 38 Та нарын хөдөлмөрлөөгүй тэр газарт ургац хураалгахаар би та нарыг илгээсэн. Өөр хүмүүс хөдөлмөрлөсөн агаад та нар тэдний хөдөлмөр лүү орсон гэлээ.
- 39 Тэгэхэд түүнд тэр хотын Самареиачуудын олон нь мөнөөх эмэгтэйн, Миний хийж байсан бүх зүйлийг тэр надад хэлсэн гэж гэрчилсэн ярианаас болоод итгэжээ.
- 40 Улмаар Самареиачууд түүн рүү ирээд, өөрсөдтэй нь хамт байхыг түүнээс хичээнгүйлэн гуйв. Тэгэхэд нь тэр тэнд хоёр хонолоо.
- 41 Тэгээд түүний үгнээс болоод илүү олон хүн итгэжээ.
- 42 Улмаар тэд мөнөөх эмэгтэйд, Бид одоо чиний үгнээс болоод биш, харин бид өөрсдөө сонссон учраас итгэж байна. Бас энэ бол үнэхээр мөнөөх Христ, дэлхийн Аврагч мөн гэдгийг мэддэг боллоо гэв.
- 43 Эдүгээ хоёр өдрийн дараа тэр тэндээс хөдөлж улмаар Галийл руу явжээ.
- 44 Учир нь эш үзүүлэгч нутагтаа нэр хүндгүй байдаг гэдгийг Есүс өөрөө гэрчилсэн юм.
- 45 Тэгээд түүнийг Галийлд ирэхэд түүний хийсэн бүх зүйлийг Иерусалимд баярын үеэр харсан Галийлчууд хүлээн авлаа. Учир нь тэд ч бас тэр баярт очсон ажээ.
- 46 Тийнхүү Есүс усыг дарс болгож байсан Галийлийн мөнөөх Канаад дахин ирлээ. Тэгэхэд тэнд нэгэн сурвалжит хүн байжээ. Түүний хүү Капернаумд өвчтэй байлаа.
- 47 Тэрбээр Есүсийг Иудаиагаас Галийлд ирснийг дуулаад, түүн рүү очив. Тэгээд тэрбээр хүү рүүгээ очоод, түүнийг эдгээхийг түүнээс хичээнгүйлэн гуйжээ. Учир нь тэр үхэх гэж байлаа.
- 48 Тэгэхэд нь Есүс түүнд, Та нар шинж тэмдгүүд болон гайхамшгуудыг үзэхээс нааш итгэхгүй гэв.
- 49 Сурвалжит хүн түүнд, Эзэн, хүүг минь үхэхээс өмнө очооч гэлээ.
- 50 Есүс түүнд, Замаараа яв. Хүү чинь амьд байна гэв. Тэгэхэд тэр хүн Есүсийн өөрт нь хэлсэн үгэнд итгэж улмаар замаараа явлаа.
- 51 Тэгээд түүнийг уруудаж явахад боолууд нь түүнтэй тааралдаж, Хүү тань амьд байна гэв.
- 52 Тэгэхэд нь тэр тэднээс, тэр хэдэн цагт илаарьшиж эхэлснийг лавлалаа. Тэгтэл тэд түүнд, Халуун нь түүнийг өчигдөр долоо дахь цагт орхисон гэжээ.
- 53 Тиймээс энэ нь, Хүү чинь амьд байна гэж Есүс өөрт нь хэлж байсан яг тэр цагт болохыг эцэг нь мэдэв. Улмаар тэр болон түүний гэр бүл бүгдээрээ итгэжээ.
- 54 Энэ бол Есүсийн хийсэн хоёр дахь гайхамшиг. Үүнийг тэр Иудаиагаас Галийл руу дахин орох үедээ үйлджээ.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.