-
John 16
- 1 Та нар бүдрүүлэгдэхгүйн тулд би эдгээрийг та нарт хэллээ.
- 2 Тэд та нарыг синагогиудаас хөөх болно. Тийм ээ, та нарыг хөнөөх хэн ч бай тэрбээр Шүтээнд үйлчлэл хийж байна гэж бодох цаг ирж байна.
- 3 Тэгээд тэд Эцэгийг ч, намайг ч мэдээгүй учраас эдгээрийг та нарт үйлдэнэ.
- 4 Харин цаг нь ирэхэд тэдний тухай ярьж байсныг минь та нар санахын тулд би эдгээрийг та нарт хэллээ. Гэхдээ би та нартай хамт байсан учраас эхэнд эдгээрийг та нарт хэлээгүй юм.
- 5 Харин би одоо намайг илгээсэн түүн рүү явж байгаа бөгөөд та нарын нэг нь ч надаас, Та хаашаа явж байна вэ? гэж асуухгүй байна.
- 6 Гэтэл би та нарт эдгээрийг хэлснээс болоод харуусал та нарын зүрх сэтгэлийг дүүргэжээ.
- 7 Гэсэн ч би та нарт үнэнийг хэлье. Би явж байгаа нь та нарт ашигтай. Учир нь би явахгүй бол Тайтгаруулагч та нар дээр ирэхгүй. Харин би явбал түүнийг та нар луу илгээнэ.
- 8 Улмаар тэр ирээд, гэмийн талаар бас зөв байдлын талаар мөн шүүлтийн талаар дэлхийг гэмшүүлнэ.
- 9 Үнэхээр гэмийн тухайд, яагаад гэвэл тэд надад итгэдэггүй.
- 10 Мөн зөв байдлын тухайд, яагаад гэвэл би Эцэг рүүгээ явж байгаа бөгөөд та нар намайг цаашид харахгүй.
- 11 Түүнчлэн шүүлтийн тухайд, яагаад гэвэл энэ дэлхийн хунтайж шүүгдчихсэн.
- 12 Надад та нарт хэлэх өөр олон зүйл байгаа боловч тэдгээрийг та нар одоохондоо тээж чадахгүй.
- 13 Харин үнэний Сүнс тэр ирчихээд, та нарыг бүх үнэн рүү замчлах болно. Учир нь тэр өөрөөсөө ярихгүй харин юу сонсоно, түүнийгээ ярина. Түүнчлэн болох зүйлсийг та нарт мэдүүлнэ.
- 14 Тэр намайг алдаршуулна. Учир нь тэр минийхийг хүлээн аваад, та нарт мэдүүлэх болно.
- 15 Эцэгт байгаа тэр бүх зүйл минийх юм. Тиймээс би, Тэр минийхийг хүлээн аваад, та нарт мэдүүлэх болно гэж хэлсэн юм.
- 16 Тун удалгүй та нар намайг харахгүй. Тэгээд дахиад, тун удалгүй та нар намайг харна. Яагаад гэвэл би Эцэг рүү явж байна гэлээ.
- 17 Тэгтэл түүний шавь нарын зарим нь хоорондоо, Тэр бидэнд, Тун удалгүй та нар намайг харахгүй. Тэгээд тун удалгүй та нар намайг харна. Яагаад гэвэл би Эцэг рүү явж байна гэж хэлсэн нь юу юм бол? гэлцэв.
- 18 Тиймээс тэд, Тун удалгүй гэсэн нь юу юм бол? Түүний юу хэлээд байгааг бид мэдэхгүй байна гэлээ.
- 19 Эдүгээ тэднийг өөрөөс нь асуухыг хүсэж байгааг Есүс мэдсэн бөгөөд тэдэнд, Миний хэлсэн, Тун удалгүй та нар намайг харахгүй. Тэгээд дахиад, тун удалгүй та нар намайг харна гэсэн зүйлийн талаар та нар нэг нэгнээсээ лавлаж байна уу?
- 20 Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Та нар уйлж бас гашуудна. Харин дэлхий баярлан хөөрнө. Үнэндээ та нар зовиуртай байх боловч та нарын зовиур баяр хөөр болгогдоно.
- 21 Эмэгтэй хүн төрөхдөө зовиуртай байдаг. Яагаад гэвэл түүний цаг ирээд байгаа юм. Харин хүүхдээ төрүүлмэгц энэ дэлхийд нэгэн хүн мэндэлсэн баяр хөөрөөс болоод шаналлаа цаашид үл санана.
- 22 Тэгээд та нар одоо үнэндээ үүнчлэн зовиуртай байна. Харин би та нарыг дахин харна. Улмаар та нарын зүрх сэтгэл баярлан хөөрөх бөгөөд та нарын баяр хөөрийг хэн ч та нараас авахгүй.
- 23 Тэгээд та нар надаас тэр өдөрт юу ч асуухгүй. Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Миний нэрээр Эцэгээс та нарын гуйх юуг ч бай тэр та нарт өгөх болно.
- 24 Миний нэрээр та нар өнөөг хүртэл юу ч гуйгаагүй. Гуйгтун. Тэгвэл та нарын баяр хөөр дүүрэн болгогдохын тулд та нар хүлээн авна.
- 25 Би эдгээрийг та нарт зүйрлэлүүдээр ярьсан. Гэвч би та нарт цаашид зүйрлэлүүдээр ярихгүй харин Эцэгийн тухай та нарт ил тодоор тунхаглах тэр цаг ирж байна.
- 26 Тэр өдөрт та нар миний нэрээр гуйна. Мөн би та нарт, Би та нарын талаар Эцэгээс гуйна гэж хэлж байгаа юм биш.
- 27 Учир нь Эцэг өөрөө та нарыг хайрладаг. Яагаад гэвэл та нар намайг хайрласан бөгөөд намайг Шүтээнээс гарсан гэдэгт итгэсэн.
- 28 Би Эцэгээс гарч ирсэн бөгөөд дэлхий дээр ирчихээд байна. Дахиад, би дэлхийг орхих бөгөөд Эцэг рүү явж байна гэлээ.
- 29 Шавь нар нь түүнд, Хараач, та одоо ил тодоор ярьж байгаа бөгөөд ямар ч зүйрлэл хэлэхгүй байна.
- 30 Та бүх зүйлийг мэддэг гэдгийг бас хэн ч танаас асуух хэрэггүй гэдгийг одоо бид мэдлээ. Таныг Шүтээнээс гарч ирсэн гэдэгт бид үүгээр итгэж байна гэв.
- 31 Есүс тэдэнд, Та нар одоо итгэж байна уу?
- 32 Ажигтун, цаг нь ирж байна. Тийм ээ, та нар нэг бүрчлэн өөрийнх рүүгээ тарж бутраагдан бас намайг ганцааранг минь орхих цаг одоо ирж байна. Гэсэн ч би ганцаараа биш. Яагаад гэвэл Эцэг надтай хамт байдаг.
- 33 Би эдгээрийг та нарт хэлсэн нь та нар миний дотор амар тайван байж болохын тулд юм. Энэ дэлхийд та нар гай зовлонтой байх болно. Гэсэн ч зоригтой бай. Би энэ дэлхийг ялчихсан гэж хариуллаа.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.