-
Matthew 10
- 1 Тэгээд тэр арван хоёр шавиа дуудаад, тэдэнд бузар сүнснүүдийн эсрэг, тэднийг хөөн зайлуулах мөн бүх төрлийн өвчин болон бүх төрлийн эмгэгийг эдгээх эрх мэдэл өгөв.
- 2 Эдүгээ эдгээр нь арван хоёр төлөөлөгчийн нэрс юм. Нэг дэх нь, Пээтрос гэгдсэн Сиймон мөн түүний дүү Андреас, Зеведаиосын хүү Иакоов болон түүний дүү Иоаннис,
- 3 Фийлиппос болон Вартоломаиос, Томаас мөн татвар хураагч Маттаиос, Алфаиосын хүү Иакоов бас Таддаиос овогтой Левваиос,
- 4 Кананийтисийн Сиймон мөн түүнээс урвасан Иудаас Искариотис юм.
- 5 Есүс энэ арван хоёрыг илгээж, тэдэнд тушаан хэлэхдээ, Жүүд бусчуудын зам руу бүү яв. Мөн Самареиачуудын хот руу бүү ор.
- 6 Харин Израйлийн гэр бүлийн алдагдсан хонь руу явах нь дээр.
- 7 Тэгээд явах зуураа, Тэнгэрийн хаанчлал хаяанд байна хэмээн тунхаглагтун.
- 8 Өвчтэй байгсдыг эдгээ, уяман өвчтэй хүмүүсийг цэвэр болго, үхэгсдийг босго, чөтгөрүүдийг зайлуул. Та нар үнэгүй хүлээн авсан. Үнэгүй өгөгтүн.
- 9 Бүсэндээ алт ч, мөнгө ч мөн гууль ч бүү ав.
- 10 Бас аянд зориулж богц ч, хоёр цамц ч, гуталнууд ч, таяг ч бүү ав. Учир нь ажилчин хоолоо хүртэх нь зохистой.
- 11 Түүнчлэн та нар ямар ч хот эсвэл тосгон руу орохдоо тэнд байдаг зохистой нэгнийг сурагла. Тэгээд тэндээс явтлаа тэр газраа бай.
- 12 Мөн айлд орохдоо тэдэнтэй мэндэл.
- 13 Тэгээд тэр айл хэрвээ зохистой бол та нарын амар тайван үүн дээр ирэг. Харин зохисгүй бол та нарын амар тайван та нар луу буцаг.
- 14 Тэгээд хэн ч бай та нарыг хүлээн авахгүй бас та нарын үгийг сонсохгүй бол тухайн айлаас эсвэл хотоос явахдаа та нар хөлийн тоосоо сэгсэр.
- 15 Үнэхээр би та нарт хэлье. Шүүлтийн өдөр Соодома болон Гооморрагийн нутаг нь тэр хотоос илүү тэсвэрлэж болмоор байх болно.
- 16 Ажигтун, би та нарыг чононууд дундах хонь адил илгээж байна. Тийм учраас та нар могой шиг ухаантай, тагтаа шиг хөнөөлгүй бай.
- 17 Харин хүмүүсээс болгоомжил. Учир нь тэд та нарыг зөвлөлүүд рүү хүргэж улмаар та нарыг синагогиуддаа ташуурдана.
- 18 Мөн та нар надаас болоод захирагчид ба хаадын өмнө тушаагдах нь тэдний болон Жүүд бусчуудын эсрэг гэрчлэлийн төлөө юм.
- 19 Харин тэд та нарыг тушаах үед юу гэж эсвэл яаж ярих тухай бодолд бүү авт. Учир нь та нарын ярих зүйл тухайн цагт та нарт өгөгдөнө.
- 20 Яагаад гэвэл ярьдаг нь та нар биш, харин та нарын дотор ярьдаг та нарын Эцэгийн Сүнс юм.
- 21 Түүнчлэн ах дүү нь ах дүүгээ мөн эцэг нь хүүхдээ үхэлд хүргэнэ. Мөн хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож улмаар тэднийг алуулна.
- 22 Тэгээд та нар миний нэрээс болоод бүх хүнд үзэн ядагдана. Гэвч эцсээ хүртэл тэвчдэг хүн аврагдана.
- 23 Харин тэд та нарыг энэ хотод хавчих үед нөгөө рүү зугт. Учир нь үнэхээр би та нарт хэлье. Хүмүүний Хүүг ирэх хүртэл та нар Израйлийн хотуудыг гүйцээхгүй.
- 24 Шавь нь багшаасаа илүү биш мөн боол нь эзнээсээ илүү биш.
- 25 Багш шигээ болох нь шавьд, эзэн шигээ болох нь боолд хангалттай. Хэрэв тэд гэрийн эзнийг Вээлзэвүүл гэж дуудсан бол гэрийнхнийг нь хэрхэн илүүгээр дуудах билээ?
- 26 Тийм учраас тэднээс бүү ай. Учир нь илчлэгдэхээргүй халхлагдсан бас мэдэгдэхээргүй нууцлагдсан юу ч байхгүй.
- 27 Та нарт харанхуйд хэлж буй зүйлийг минь гэрэлд ярь. Мөн та нар чихээрээ сонсож буй зүйлээ дээврүүд дээр тунхагла.
- 28 Тэгээд биеийг хөнөөдөг ч сэтгэлийг хөнөөж үл чадах тэднээс бүү ай. Харин тамд сэтгэл ба биеийг хоёуланг нь устгаж чадах түүнээс айх нь дээр.
- 29 Хоёр болжмор нэг зоосоор худалдагддаггүй гэж үү? Үнэндээ та нарын Эцэггүйгээр тэдний нэг нь ч газар дээр унахгүй.
- 30 Харин та нарын толгойн үс нэг бүрчлэн бүгд тоологдсон.
- 31 Тийм учраас та нар бүү ай. Та нар олон болжмороос ч илүү үнэ цэнэтэй.
- 32 Тийм учраас хүмүүсийн өмнө намайг хүлээн зөвшөөрөх хэн ч бай түүнийг, би ч бас тэнгэрт буй Эцэгийнхээ өмнө хүлээн зөвшөөрнө.
- 33 Харин хүмүүсийн өмнө намайг үгүйсгэх хэн ч бай түүнийг, би ч бас тэнгэрт буй Эцэгийнхээ өмнө үгүйсгэнэ.
- 34 Газар дээр амар тайвныг илгээхээр намайг ирсэн гэж бүү бод. Би амар тайвныг бус, харин илд илгээхээр ирсэн.
- 35 Учир нь би хүмүүнийг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг хадам эхийнх нь эсрэг болгохоор ирсэн.
- 36 Тэгээд хүмүүний дайснууд түүний гэрийнхэн нь байх болно.
- 37 Эцэг эсвэл эхээ надаас илүү хайрладаг хүнд би зохисгүй. Мөн хүү эсвэл охиноо надаас илүү хайрладаг хүнд би зохисгүй.
- 38 Мөн загалмайгаа авалгүй миний араас дагадаг хүнд би зохисгүй.
- 39 Өөрийн амьдралыг олж буй хүн үүнийгээ алдана. Түүнчлэн миний төлөө өөрийн амьдралыг алдаж буй хүн үүнийгээ олно.
- 40 Та нарыг хүлээн авч буй хүн намайг хүлээн авч буй хэрэг. Түүнчлэн намайг хүлээн авч буй хүн намайг илгээсэн түүнийг хүлээн авч буй хэрэг.
- 41 Эш үзүүлэгчийн нэрээр эш үзүүлэгчийг хүлээн авч буй хүн эш үзүүлэгчийн шагналыг хүлээн авна. Мөн зөв хүний нэрээр зөв хүнийг хүлээн авч буй хүн зөв хүний шагналыг хүлээн авна.
- 42 Зөвхөн шавийн нэрээр эдгээр багачуудын нэгэнд нь аяга хүйтэн ус өгөх хэн ч бай тэр, үнэхээр би та нарт хэлье, шагналаа огт алдахгүй гэлээ.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.