-
Matthew 20
- 1 Учир нь тэнгэрийн хаанчлал бол усан үзмийн талбайдаа ажилчид хөлслөхөөр өглөө эрт явсан гэрийн эзэн эртэй адил юм.
- 2 Тэгээд тэр өдрийн нэг динаарионоор ажилчидтай тохиролцоод, тэднийг усан үзмийн талбай руугаа явууллаа.
- 3 Мөн гурав дахь цагийн үед тэр гадагш гарч, зээл дээр ажилгүй зогсож буй өөр хүмүүсийг харав.
- 4 Тэгээд тэдэнд, Та нар ч бас усан үзмийн талбай руу яв. Би та нарт шударга байх юуг ч бай өгнө гэлээ. Тэгэхэд тэд явжээ.
- 5 Зургаа болон ес дэх цагийн үед тэр дахин гадагш гарч, үүнтэй адил үйлдэв.
- 6 Тэгээд арван нэг дэх цагийн үед тэр гадагш гарч, ажилгүй зогсож буй өөр хүмүүсийг олоод тэдэнд, Та нар яагаад өдөржин ажилгүй энд зогсоно вэ? гэжээ.
- 7 Тэд түүнд, Яагаад гэвэл хэн ч биднийг хөлслөөгүй гэв. Тэр тэдэнд, Та нар ч бас усан үзмийн талбай руу яв. Тэгээд та нар шударга байх юуг ч бай хүлээн авна гэлээ.
- 8 Тийнхүү үдэш болоход усан үзмийн талбайн эзэн даамалдаа, Ажилчдыг дууд. Тэгээд сүүлчээс нь эхлээд эхэн рүү нь хөлсийг нь өг гэв.
- 9 Ингээд арван нэг дэх цагийн үед хөлслөгдсөн хүмүүс ирээд, хүн бүр нэг мөнгөн зоос хүлээн авчээ.
- 10 Харин эхний хүмүүс нь ирэхдээ илүүг хүлээн авах ёстой гэж бодов. Гэтэл тэд тус бүр нэг мөнгөн зоос адилхан хүлээн авлаа.
- 11 Тэгээд тэд хүлээн авчихаад, гэрийн эзний эсрэг гомдоллож,
- 12 Сүүлчийн энэ хүмүүс ганц цаг ажилласан. Гэтэл өдрийн хүнд болон халууныг үүрсэн биднийг та, тэдэнтэй адил болголоо гэжээ.
- 13 Харин тэр тэдний нэгэнд нь хариулж, Нөхөр минь, би чамд шударга бус хандаагүй. Чи надтай нэг мөнгөн зоосоор тохиролцсон биш үү?
- 14 Өөрийнхийгөө аваад, замаараа яв. Би чамд өгсөнтэй адилыг энэ сүүлчийн хүнд өгнө.
- 15 Би өөрийнхөө юмаар юу хүссэнээ хийх нь надад хуульд нийцтэй биш үү? Би сайн байгаа учраас чиний нүд хорон байна уу?
- 16 Үүнчлэн сүүлчийнх нь эхнийх, эхнийх нь сүүлчийнх байх болно. Учир нь дуудагдсан нь олон боловч сонгогдсон нь цөөн.
- 17 Тэгээд Есүс Иерусалим руу өгсөх замдаа арван хоёр шавиа тусад нь аваад тэдэнд,
- 18 Ажигтун, бид Иерусалим руу өгсөж явна. Улмаар хүмүүний Хүү ахлах тахилч нар болон бичээчдэд тушаагдана. Тэгээд тэд түүнийг үхлийн ялаар яллана.
- 19 Мөн тэд түүнийг тохуурхан, ташуурдаж, цовдлохоор Жүүд бусчуудад тушаана. Гэсэн ч гурав дахь өдрөө тэр дахин босно гэв.
- 20 Тэгтэл Зеведаиосын хүүхдүүдийн эх хөвгүүдтэйгээ түүн дээр ирж, мөргөөд, түүнээс нэгэн зүйл гуйв.
- 21 Тэгэхэд нь тэрбээр эмэгтэйд, Та юу хүсээ вэ ? гэхэд тэр түүнд, Хаанчлалдаа миний энэ хоёр хүүгийн нэгийг нь баруун, нөгөөг нь зүүн гартаа суулгана гэж хэлээч гэв.
- 22 Харин Есүс хариулж, Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар миний уух тэр аяганаас ууж мөн миний баптизм хийлгэх тэр баптизмаар баптизм хийлгэж чадах уу? гэхэд тэд түүнд, Бид чадна гэлээ.
- 23 Тэгэхэд тэр тэдэнд, Та нар үнэхээр миний аяганаас ууж мөн миний баптизм хийлгэж байгаа тэр баптизмаар баптизм хийлгэнэ. Гэвч миний баруун болон зүүн гарт суух нь миний өгөх юм биш, харин энэ нь Эцэгээр минь бэлтгэгдэн зориулагдсан тэдэнд өгөгдөнө гэжээ.
- 24 Тэр үед нөгөө арав нь үүнийг сонсоод, ах дүү хоёрын талаар зэвүүцлээ.
- 25 Гэтэл Есүс тэднийг дуудаад, Жүүд бусчуудын захирагчид хүмүүсийг ноёрхдог бөгөөд хүчтэй нь тэдний дээр эрх мэдэл эдэлдэг болохыг та нар мэднэ.
- 26 Харин та нарын дунд ийм байж болохгүй. Үнэндээ та нарын дунд агуу болохыг хүсэх хэн боловч та нарын үйлчлэгч байг.
- 27 Мөн та нарын дунд тэргүүнд байхыг хүсэх хэн боловч та нарын боол байг.
- 28 Хүмүүний Хүү хүртэл үйлчлүүлэхээр биш, харин үйлчлэхээр мөн олны төлөө амиа барьцааны төлбөр болгон өгөхөөр ирсэн гэлээ.
- 29 Тэгээд тэднийг Иерихоогоос хөдлөхөд үй олон хүн түүнийг дагав.
- 30 Тэгтэл ажигтун, замын хажууд сууж буй сохор хоёр хүн Есүсийг хажуугаар нь өнгөрөхийг сонсоод, Эзэн, Давийдийн Хүү минь, биднийг өрөвдөөч гэж хашгирлаа.
- 31 Тэгэхэд цугласан олон тэднийг дуугүй болгохын тулд зандрав. Гэтэл тэд, Эзэн, Давийдийн Хүү минь, биднийг өрөвдөөч гэж улам илүү хашгирлаа.
- 32 Тэгтэл Есүс зогсож, тэднийг дуудан, Намайг та нарт юу хийж өгөөсэй гэж хүсээ вэ? гэв.
- 33 Тэд түүнд, Эзэн, бидний нүд нээгдээсэй гэдгийг л гэлээ.
- 34 Тэгэхэд нь Есүс өрөвдөн, тэдний нүдэнд хүрчээ. Тэгээд тэр даруй тэдний нүд хараатай боллоо. Улмаар тэд түүнийг дагав.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.