-
Matthew 6
- 1 Та нар хүмүүст харагдах гэж тэдний өмнө өглөгүүдээ үйлдэхгүй байхыг анхаар. Эс бөгөөс тэнгэрт буй та нарын Эцэгээс та нарт шан хөлс байхгүй.
- 2 Иймээс хоёр нүүртнүүд хүмүүст алдаршихын тулд синагоги болон гудамжинд үйлддэг шиг та нар өглөгүүд үйлдэхдээ өмнөө бүрээ бүү тат. Үнэхээр би та нарт хэлье. Тэдэнд шан хөлс нь бий.
- 3 Харин чамайг өглөгүүд үйлдэж байхад баруун гар чинь юу хийж буйг зүүн гар чинь бүү мэдэг.
- 4 Тийнхүү чиний өглөгүүд нууцад байх юм. Тэгээд нууцад буйг хардаг Эцэг чинь өөрөө чамайг ил шагнах болно.
- 5 Мөн чи гуйлт хийхдээ хоёр нүүртнүүдийн адил бүү бай. Яагаад гэвэл тэд хүмүүст харагдах гэсэндээ синагогиудад мөн гудамжнуудын буланд зогсож гуйлт хийх дуртай. Үнэхээр би та нарт хэлье. Тэдэнд шан хөлс нь бий.
- 6 Харин чи гуйлт хийхдээ өрөөндөө орж, хаалгаа хаагаад, нууцад буй Эцэгтээ хандаж гуйлт хий. Тэгэхэд нууцад буйг хардаг Эцэг чинь чамайг ил шагнана.
- 7 Харин та нар гуйлт хийхдээ Жүүд бусчуудын адил хоосон давталтууд бүү ашигла. Яагаад гэвэл тэд их яриагаараа сонсогдоно гэж боддог.
- 8 Тийм учраас тэдэн шиг бүү бай. Учир нь та нарын Эцэг та нарт юу хэрэгтэй байгааг та нарыг түүнээс гуйхаас өмнө мэддэг.
- 9 Тийм учраас та нар ийнхүү гуй. Тэнгэрт буй бидний Эцэг минь, таны нэр ариун байг.
- 10 Таны хаанчлал ирэг. Таны хүсэл тэнгэрт биелэгддэг шигээ газарт биелэгдэг.
- 11 Бидний өдөр бүрийн талхыг бидэнд энэ өдөр өгөөч.
- 12 Тэгээд бид өртнүүдээ хэлтрүүлдэг шиг бидний өрүүдийг хэлтрүүлээч.
- 13 Мөн биднийг сорилт руу бүү хөтлөөч. Харин биднийг ёрын муугаас авраач. Учир нь хаанчлал, хүч чадал, яруу алдар үеийн үед таных. Аминь.
- 14 Учир нь та нар хүмүүсийг, тэдний зөрчлүүдийг уучилбал та нарын тэнгэрийн Эцэг та нарыг бас уучилна.
- 15 Гэвч та нар хүмүүсийг, тэдний зөрчлүүдийг уучлахгүй бол та нарын Эцэг ч бас зөрчлүүдийг чинь уучлахгүй.
- 16 Үүнчлэн та нар мацаг барихдаа хоёр нүүртнүүд шиг баргар царайтай бүү бай. Учир нь тэд, хүмүүст мацаг барьж харагдахын тулд царайгаа барайлгадаг. Үнэхээр би та нарт хэлье. Тэдэнд шан хөлс нь бий.
- 17 Харин чи мацаг барихдаа толгойгоо тослоод бас нүүрээ угаа.
- 18 Тэгвэл чи хүмүүст биш, харин нууцад буй Эцэгтээ мацаг барьж харагдах юм. Тэгээд нууцад буйг хардаг Эцэг чинь чамайг ил шагнана.
- 19 Эд баялгийг өөрсдөдөө газар дээр бүү хураа. Тэнд цагаан эрвээхэй болон зэв сүйтгэдэг. Бас тэнд хулгайчид эвдэн орж мөн хулгайлдаг.
- 20 Харин эд баялгийг өөрсдөдөө тэнгэрт хураа. Тэнд цагаан эрвээхэй ч, зэв ч сүйтгэдэггүй. Бас тэнд хулгайчид эвдэн ордоггүй мөн хулгайлдаггүй.
- 21 Учир нь та нарын эд баялаг хаана байна тэнд та нарын зүрх сэтгэл бас байх болно.
- 22 Биеийн гэрэл бол нүд юм. Тийм учраас хараа чинь хэрэв сайн бол бие чинь бүхэлдээ гэрлээр дүүрэн байх болно.
- 23 Харин хараа чинь хэрэв ёрын муу бол бие чинь бүхэлдээ харанхуйгаар дүүрэн байх болно. Тийм учраас чиний дотор байгаа гэрэл хэрэв харанхуй бол тэр харанхуй, юутай их вэ!
- 24 Хоёр эзэнд үйлчилж чадах хүн үгүй. Учир нь, эсвэл нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлана. Үгүй бол нэгнээс нь зуурч, нөгөөг нь ад үзнэ. Та нар Шүтээнд болон эд хөрөнгөнд үйлчилж чадахгүй.
- 25 Тийм учраас би та нарт хэлье. Амийнхаа төлөө юу идэх бол эсвэл юу уух бол бас биеийнхээ төлөө юу өмсөх бол гэж та нар бодолд бүү авт. Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү биш гэж үү?
- 26 Тэнгэрийн шувуудыг ажигтун. Учир нь тэд тарьдаггүй бас хураадаггүй. Мөн агуулахад цуглуулдаггүй. Гэсэн ч та нарын тэнгэрийн Эцэг тэднийг хооллодог. Та нар тэднээс илүү дээр биш гэж үү?
- 27 Харин бодолд автсанаараа та нарын хэн нь өөрийн чацыг нэг тохой нэмж чадах вэ?
- 28 Тэгвэл та нар яагаад хувцасны төлөө бодолд автдаг вэ? Сараана цэцэгсийн тухай эргэцүүл. Тэд хэрхэн ургадаг билээ. Тэд хөдөлмөрлөдөггүй бас ээрдэггүй.
- 29 Гэвч би та нарт хэлье. Соломоон ч хүртэл бүх сүр жавхаандаа эдгээрийн нэгтэй нь ч адил хувцаслаж байгаагүй.
- 30 Тиймээс өнөөдөр байгаа ч, маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг хэрэв Шүтээн ингэж хувцасладаг юм бол та нарыг илүү ихээр хувцаслахгүй гэж үү, өчүүхэн итгэлтнүүд ээ?
- 31 Тийм учраас, Бид юу идэх билээ эсвэл юу уух билээ эсвэл юу өмсөх билээ? хэмээн бодолд бүү авт.
- 32 (Учир нь эдгээр бүх зүйлийн хойноос Жүүд бусчууд эрэлхийлдэг.) Учир нь эдгээр бүх зүйл та нарт хэрэгтэйг та нарын тэнгэрийн Эцэг мэддэг.
- 33 Харин Шүтээний хаанчлал болон түүний зөв байдлыг эхлээд эрж хайгтун. Тэгвэл эдгээр бүх зүйл та нарт нэмэгдэх болно.
- 34 Тийм учраас маргааш нь өөрийн зүйлсийн төлөө бодолд автах тул маргаашийн төлөө бодолд бүү авт. Өдрийн ёрын муу нь өдөртөө л хангалттай.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.