-
Matthew 17
- 1 Улмаар Есүс зургаан өдрийн дараа Пээтрос, Иакоов болон түүний дүү Иоаннис нарыг аван, өндөр ууланд тусад нь авчирлаа.
- 2 Тэгээд тэдний өмнө хувирав. Тэгэхэд түүний царай нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл мэт цагаан болов.
- 3 Тэгтэл ажигтун, түүнтэй ярилцаж буй Мошээ болон Элийа тэдэнд үзэгдлээ.
- 4 Тэгэхэд нь Пээтрос хариулж Есүст, Эзэн, энд байгаа нь бидэнд сайн боллоо. Хэрэв таныг хүсвэл бид энд гурван цацар хийе. Танд нэгийг Мошээд нэгийг бас Элийад нэгийг гэв.
- 5 Түүнийг ярьж байх зуур, ажигтун, гэрэлтсэн үүл тэднийг бүрхлээ. Тэгтэл ажигтун, үүлнээс нэгэн дуу хоолой гарч, Энэ бол миний хайртай хүү. Би түүнд ихэд тааламжтай. Та нар түүнийг сонсогтун гэв.
- 6 Тэгэхэд шавь нар үүнийг сонсоод, нүүрээрээ унасан бөгөөд маш их айсан байжээ.
- 7 Тэгтэл Есүс ирж, тэдэнд хүрээд, Бос, бүү ай гэлээ.
- 8 Ийнхүү тэд харцаа дээш өргөхдөө Есүсээс өөр хэнийг ч харсангүй.
- 9 Ингээд тэднийг уулнаас буух зуур Есүс тэдэнд, Хүмүүний Хүүг үхэгсдээс босгогдох хүртэл энэ үзэгдлийг хэнд ч бүү хэл хэмээн тушаав.
- 10 Тэгэхэд шавь нар нь түүнээс, Тэгвэл Элийа эхлээд ирэх ёстой гэж бичээчид яагаад хэлдэг юм бэ? гэж асуулаа.
- 11 Харин Есүс тэдэнд хариулж, Үнэхээр Элийа эхэлж ирээд, бүх зүйлийг сэргээнэ.
- 12 Харин би та нарт хэлье. Тэр Элийа аль хэдийн ирсэн атал тэд түүнийг таниагүй. Харин түүнд хүссэн бүхнээ хийсэн. Үүний адил хүмүүний Хүү тэднээс болоод бас шаналах болно гэв.
- 13 Тэр үед Иоаннис Баптистийн тухай өөрсдөд нь ярьсныг шавь нар ойлгожээ.
- 14 Тэгээд тэднийг цугласан олон дээр ирэхэд нэг хүн түүн дээр ирээд, түүнд сөгдөн,
- 15 Эзэн, хүүг минь өрөвдөөч. Учир нь тэр галзуу солиотой бөгөөд маш ихээр шаналдаг. Яагаад гэвэл тэр олонтаа гал руу, олонтаа ус руу унадаг юм.
- 16 Иймээс би таны шавь нар дээр түүнийг авчирсан боловч тэд түүнийг эдгээж чадсангүй гэв.
- 17 Тэгтэл Есүс хариулж, Итгэлгүй, завхарсан үеийнхэн ээ, би та нартай хэр удаан байх билээ? Та нарыг хэр удаан тэвчих юм бэ? Түүнийг энд над руу авчир гэлээ.
- 18 Тэгээд Есүс чөтгөрийг зандарлаа. Тэгэхэд тэр түүнээс зайлжээ. Яг тэр цагаас хүү эдгэрэв.
- 19 Тэр үед шавь нар нь тусдаа Есүс дээр ирээд, Бид яагаад түүнийг зайлуулж чадсангүй вэ? гэлээ.
- 20 Тэгэхэд нь Есүс тэдэнд, Та нарын үл итгэлээс болоод. Учир нь үнэхээр би та нарт хэлье. Хэрэв та нарт гичийн ганц үр төдий итгэл байвал энэ ууланд, Эндээс тийш нүү гэж хэлэхэд нүүх болно. Ийнхүү та нарт юу ч боломжгүй биш байх болно.
- 21 Гэхдээ ийм төрөл нь гуйлт болон мацаггүйгээр зайлдаггүй гэлээ.
- 22 Ийнхүү тэднийг Галийлд байх зуур Есүс тэдэнд, Хүмүүний Хүү хүмүүсийн гарт тушаагдана.
- 23 Улмаар тэд түүнийг ална. Тэгээд гурав дахь өдрөө тэр дахин босгогдоно гэж хэлэв. Тэгэхэд тэд асар ихээр гуниглав.
- 24 Дараа нь тэднийг Капернаумд ирэхэд зоос авдаг хүмүүс Пээтрос дээр ирээд, Танай багш зоос төлдөггүй юм уу? гэлээ.
- 25 Тэр, Тийм ээ, төлдөг гэв. Тэгээд Есүс айлд орчихоод түүнээс урьтан, Сиймон оо, чи юу гэж бодож байна? Дэлхийн хаад хэнээс гааль эсвэл татвар авдаг вэ? Хүүхдүүдээсээ юү эсвэл бусад хүмүүсээс үү? гэв.
- 26 Пээтрос түүнд, Бусад хүмүүсээс гэхэд нь Есүс түүнд, Тэгвэл хүүхдүүд нь чөлөөтэй.
- 27 Гэхдээ бид тэднийг бүдрүүлэхгүйн тулд чи тэнгис рүү яваад, дэгээ хаяж, эхэнд гарч ирэх загасыг аваарай. Тэгээд амыг нь нээхдээ чи нэг зоос олно. Түүнийг аваад, миний болон өөрийнхөө өмнөөс тэдэнд өг гэлээ.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.