-
Luke 12
- 1 Тэр хооронд тоймгүй олон хүн цугларсан учраас тэд нэг нэгэн дээрээ гишгэлж байв. Тэрбээр түрүүлээд шавь нартаа ярьж эхлэн, Та нар хоёр нүүртэн болох Фарисачуудын исгэдэг хөрөнгөнөөс болгоомжил.
- 2 Учир нь илчлэгдэхээргүй халхлагдсан мөн мэдэгдэхээргүй нууцлагдсан юу ч байхгүй.
- 3 Тийм учраас харанхуйд та нарын ярьсан юу ч бай гэрэлд сонсгогдоно. Мөн нууц өрөөнд чихэнд хэлсэн зүйл чинь дээврүүд дээр тунхаглагдана.
- 4 Харин андууд минь, би та нарт хэлье. Биеийг хөнөөгөөд, дараа нь илүүг хийж чадах зүйлгүй тэднээс бүү ай.
- 5 Харин хэнээс айх ёстойг чинь би та нарт харуулъя. Хөнөөчихөөд там руу хаях эрх мэдэлтэй түүнээс ай. Тийм ээ, би та нарт хэлье. Түүнээс ай.
- 6 Таван болжмор хоёр ассаарионоор зарагддаггүй гэж үү? Гэтэл тэдний нэг нь ч Шүтээний өмнө мартагддаггүй.
- 7 Харин та нарын толгойн үс ч хүртэл бүгд тоологдсон. Тиймээс бүү ай. Та нар олон болжмороос илүү үнэ цэнэтэй.
- 8 Мөн би та нарт хэлье. Намайг хүмүүсийн өмнө хүлээн зөвшөөрөх хэн ч бай түүнийг, хүмүүний Хүү Шүтээний элч нарын өмнө бас хүлээн зөвшөөрнө.
- 9 Харин намайг хүмүүсийн өмнө үгүйсгэдэг нь Шүтээний элч нарын өмнө үгүйсгэгдэнэ.
- 10 Мөн хүмүүний Хүүгийн эсрэг үг хэлэх хэн ч бай түүний хувьд энэ нь уучлагдана. Харин Ариун Сүнсний эсрэг шүтээнийг доромжлохуй хэлдэг хүнд энэ нь уучлагдахгүй.
- 11 Түүнчлэн тэд та нарыг синагогиуд руу, захирагчид руу бас эрх мэдэлтнүүд рүү аваачих үед та нар юуг, яаж хариулах эсвэл юу хэлэх талаараа бүү бодолд авт.
- 12 Учир нь юу хэлэх ёстойг чинь яг тэр цагт Ариун Сүнс та нарт заана гэв.
- 13 Тэгэхэд хурсан олны нэг нь түүнд, Багш аа, миний ахад өв хөрөнгийг надтай хуваа гэж хэлээч гэв.
- 14 Тэгтэл тэр түүнд, Хүн гуай, хэн намайг та нарын дээрх шүүгч эсвэл хуваагч болгосон юм бэ? гэлээ.
- 15 Улмаар тэр тэдэнд, Мөн шуналаас сэрэмжил бас болгоомжил. Учир нь хүмүүний амьдрал эзэмшдэг зүйлсийнх нь бялхсан байдлаас бүрэлддэггүй гэв.
- 16 Тэгээд тэрбээр зүйрлэлээр ярьж тэдэнд, Нэгэн баян хүний газар нь арвин ихийг гаргажээ.
- 17 Тиймээс тэр дотроо, Жимснүүдээ хураах газар байхгүй тул би яах билээ? гэж бодов.
- 18 Улмаар тэр, Би ийм зүйл хийе. Би амбааруудаа нураагаад, илүү томыг барина. Тэгээд тэнд бүх үр жимсээ бас бараагаа хураана.
- 19 Тэгэхэд би сэтгэлдээ, Сэтгэл минь, чи олон жилийн турш их бараа хураалаа. Амар, ид, уу, баяс гэж хэлнэ гэв.
- 20 Харин Шүтээн түүнд, Мунхаг аа, энэ шөнө сэтгэл чинь чамаас нэхэгдэнэ. Тэгэхэд чиний бэлдсэн тэр зүйлс хэнийх болох вэ? гэлээ.
- 21 Тиймээс өөртөө эрдэнэсийг хураадаг нь Шүтээний өмнө баян биш юм гэжээ.
- 22 Тэгээд тэрбээр шавь нартаа, Тийм учраас би та нарт хэлье. Амийнхаа төлөө юу идэх билээ эсвэл биеийнхээ төлөө юу өмсөх билээ гэж бодолд бүү авт.
- 23 Амь нь хоолноос мөн бие нь хувцаснаас илүү юм.
- 24 Хэрээнүүдийн тухай эргэцүүл. Учир нь тэд тарьдаггүй бас хураадаггүй. Тэдэнд агуулах ч бас амбаар ч байхгүй. Тэгээд тэднийг Шүтээн хооллодог. Та нар шувуудаас хэчнээн илүү дээр байх билээ?
- 25 Харин та нарын хэн нь бодолд автсанаараа өөрийн чацыг нэг тохой нэмж чадах вэ?
- 26 Тиймээс та нар өчүүхнийг нь хийж чадахгүй юм бол бусад зүйлийн төлөө юунд бодолд автана вэ?
- 27 Сараана цэцэгс хэрхэн ургадгийг эргэцүүл. Тэд хөдөлмөрлөдөггүй бас ээрдэггүй. Гэвч Соломоон бүх сүр жавхаандаа эдгээрийн нэгтэй нь ч адил хувцаслаж байгаагүй гэдгийг би та нарт хэлье.
- 28 Өнөөдөр талд байгаа ч маргааш зууханд хаягдах өвсийг Шүтээн ингэж хувцасладаг юм бол та нарыг хэр илүү хувцаслах вэ, өчүүхэн итгэлтнүүд ээ?
- 29 Тиймээс та нар юу идэх билээ, юу уух билээ гэж бүү эрэлхийл. Бас бүү эргэлзсэн санаатай бай.
- 30 Учир нь энэ бүх зүйлийн араас дэлхийн үндэстнүүд хөөцөлддөг. Харин энэ зүйлс та нарт хэрэгтэйг та нарын Эцэг мэддэг.
- 31 Харин Шүтээний хаанчлалыг эрж хай. Тэгээд энэ бүх зүйл та нарт нэмэгдэнэ.
- 32 Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Учир нь хаанчлалыг та нарт өгөх нь Эцэгийн чинь таалал юм.
- 33 Өөрсдөдөө байгааг зараад, өглөгүүд өг. Үжирдэггүй уутнуудыг өөрсдөдөө хий. Тэнгэрүүд дэх энэхүү эрдэнэ нь барагддаггүй, тэнд нэг ч хулгайч ойртдоггүй мөн цагаан эрвээхэй ч сүйтгэдэггүй.
- 34 Учир нь та нарын эрдэнэ хаана байна тэнд та нарын зүрх сэтгэл бас байх болно.
- 35 Та нарын ташаа бүслэгдсэн бас дэнгүүд чинь асаалттай байг.
- 36 Мөн та нар бол, эзнээ хуримнаас хэзээ эргэж ирэхийг нь улмаар тэрбээр ирээд, тогшиход нь түүнд даруй нээхээр хүлээж буй хүмүүстэй адил юм.
- 37 Эзэн нь ирээд, сонор сэргэг байгааг нь олж харах тэр боолууд нь жаргалтай. Тэрбээр бүсээ бүсэлж, тэднийг хооллохоор хажуулуулаад улмаар дэргэд нь очиж, тэдэнд үйлчилнэ гэдгийг үнэхээр би та нарт хэлье.
- 38 Тэгээд тэрбээр хоёр дахь манаанд ирээд эсвэл гурав дахь манаанд ирээд, үүнчлэн байхыг нь олж харвал тэрхүү боолууд жаргалтай аж.
- 39 Бас үүнийг мэдэгтүн. Учир нь гэрийн сайн эзэн аль цагт хулгайч ирэхийг мэдэж байсан бол сонор сэргэг байж, гэрээ ухуулахыг зөвшөөрөхгүй байх байсан.
- 40 Тиймээс та нар ч бас бэлэн бай. Учир нь та нарын бодоогүй цагт хүмүүний Хүү ирдэг гэв.
- 41 Тэгтэл Пээтрос түүнд, Эзэн, та энэ зүйрлэлийг бидэнд хэлж байна уу эсвэл бүр бүгдэд нь үү? гэлээ.
- 42 Тэгэхэд нь Эзэн, Тэгвэл эзэн нь гэрийнхэндээ цагт нь хоолны хувийг өгөхөөр тэдний дээр томилох итгэмжит, ухаалаг даамал нь хэн бэ?
- 43 Эзэн нь ирээд, ийнхүү үйлдэж буйг нь олж харахад тэр боол жаргалтай.
- 44 Үнэхээр би та нарт хэлье. Учир нь тэр түүнийг байгаа бүхнийхээ дээр томилно.
- 45 Харин тэр боол зүрх сэтгэлдээ, Эзэн минь ирэлтээ хойшлуулдаг гэж хэлбэл эрэгтэй боолууд болон шивэгчдээ алгадаж мөн идэж, ууж бас согтуурч эхэлнэ.
- 46 Тэр боолын эзэн хүлээгээгүй өдөр мөн мэдээгүй цагт нь ирээд, түүнийг голоор нь хуваана. Тэгээд түүнд үл итгэгчидтэй хамт хувийг нь онооно.
- 47 Мөн эзнийхээ хүслийг мэдсэн ч бэлдээгүй бас хүслийнх нь дагуу үйлдээгүй тэр боол олон ташуурдуулна.
- 48 Харин мэдээгүй бас зодуур хүртэх зүйлсийг үйлдсэн нь цөөхөн ташуурдуулна. Учир нь хэнд их өгөгдөнө түүнээс их нэхэгдэнэ. Мөн хэнд ихийг даалгасан байна түүнээс илүүг шаардана.
- 49 Би газар дээр гал илгээхээр ирсэн. Гэтэл энэ нь аль хэдийн ноцоогдсон байвал би юу хүсэх билээ?
- 50 Харин баптизм хийлгэх нэг баптизм надад бий. Тэгээд энэ нь биелэгдэх хүртэл би хэчнээн дарамттай байна вэ!
- 51 Газар дээр амар тайвныг өгөхөөр намайг ирсэн гэж та нар бодож байна уу? Би та нарт хэлье. Үгүй ээ, харин оронд нь хуваагдлыг.
- 52 Учир нь үүнээс хойш нэг гэр дэх таван хүн хуваагдаж, гурав нь хоёрын эсрэг мөн хоёр нь гурвын эсрэг болно.
- 53 Эцэг нь хүүгийнхээ эсрэг мөн хүү нь эцгийнхээ эсрэг, эх нь охиныхоо эсрэг бас охин нь эхийнхээ эсрэг, хадам эх нь бэрийнхээ эсрэг мөн бэр нь хадам эхийнхээ эсрэг хуваагдана гэлээ.
- 54 Мөн тэрбээр бас хүмүүст, Үүл баруунаас гарахыг та нар хараад шууд, Аадар ирж байна гэдэг. Тэгээд үүнчлэн болдог.
- 55 Мөн өмний салхи үлээхэд та нар, Халуун болох нь гэдэг. Тэгээд тийм болдог.
- 56 Хоёр нүүртнүүд ээ, та нар тэнгэр болон газрын төрхийг шинжиж чаддаг атлаа яахаараа энэ цагийг шинждэггүй юм бэ?
- 57 Бас та нар бүр өөрсдийнхөө юу нь зөв болохыг яагаад шүүдэггүй юм бэ?
- 58 Мөн чи заргалдагчийнхаа хамт захирагч руу явах замдаа түүнээс ангижрахын тулд зүтгэл гарга. Эс бөгөөс тэр чамайг шүүгч рүү чирч аваачна. Улмаар тэр шүүгч чамайг түшмэлд тушааж, тэр түшмэл чамайг шоронд хаяна.
- 59 Би чамд хэлье. Чи бүр сүүлчийн лептооныг нь төлөх хүртлээ тэндээс гарахгүй гэв.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.