-
Luke 18
- 1 Мөн тэр тэдэнд үргэлж гуйлт хийж бас шантрахгүй байх ёстой талаар зүйрлэл ярьж,
- 2 Нэгэн хотод Шүтээнээс эмээдэггүй, хүмүүнийг ч хүндэлдэггүй нэг шүүгч байжээ.
- 3 Мөн уг хотод нэгэн бэлэвсэн эмэгтэй байсан бөгөөд тэр түүн дээр ирээд, Өстнөөс минь миний өшөөг аваач гэдэг байжээ.
- 4 Тэгэхэд нь тэр хэсэгтээ л хүсээгүй боловч дараа нь дотроо, Би Шүтээнээс эмээдэггүй бас хүмүүнийг ч хүндэлдэггүй.
- 5 Гэхдээ энэ бэлэвсэн эмэгтэй надад төвөг удаж байгаа учраас би түүний өшөөг авъя. Эс бөгөөс тэр байнгын ирэлтээрээ намайг залхаана гэжээ гэв.
- 6 Тэгээд Эзэн, Шударга бус шүүгчийн юу хэлж буйг сонс.
- 7 Тэгээд хэдийгээр Шүтээн тэдэнд удаан тэвчээртэй ханддаг ч өөр лүү нь өдөр ч, шөнө ч хашгирч буй сонгогдогсдынхоо өшөөг авахгүй гэж үү?
- 8 Тэр хурдан тэдний өшөөг авна гэдгийг би та нарт хэлье. Гэсэн ч хүмүүний Хүү дэлхий дээр ирэхдээ итгэлийг олох болов уу? гэлээ.
- 9 Улмаар өөрсдийгөө зөв байдаг гэж дотроо бат итгэдэг мөн бусдыг ад үздэг зарим хүнд тэр энэ зүйрлэлийг ярив.
- 10 Хоёр хүн гуйлт хийхээр сүм рүү өгсжээ. Нэг нь Фариса хүн харин нөгөөх нь татвар хураагч байв.
- 11 Фариса хүн нь зогсоод, дотроо ийн гуйлт хийжээ. Шүтээн минь, би танд талархъя. Учир нь би бол бусад хүмүүс шиг тонуулч, шударга бус, завхай эсвэл бүр энэ татвар хураагч шиг ч биш.
- 12 Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олдог бүхнийхээ аравны нэгийг өгдөг.
- 13 Тэгэхэд хол зогсож буй татвар хураагч харцаа ч тэнгэр өөд өргөхийг үл хүсэн харин ч цээжин дээрээ дэлдээд, Шүтээн минь, гэмтэн намайг өршөөгөөч гэв.
- 14 Би та нарт хэлье. Энэ хүн нөгөөхөөсөө илүү цагаатгагдаад, гэр лүүгээ явсан. Учир нь өөрийгөө өргөмжлөгч хүн бүр дорд болгогдоно. Харин өөрийгөө дорд болгогч нь өргөмжлөгдөнө гэв.
- 15 Тэгэхэд нялх хүүхдүүдэд гарыг нь хүргэхийн тулд хүмүүс тэднийг ч бас түүн рүү авчрав. Гэтэл шавь нар нь хараад, тэднийг зандарчээ.
- 16 Тэгтэл Есүс тэднийг өөр лүүгээ дуудаж, Над руу ирэхийг нь бяцхан хүүхдүүдэд зөвшөөр. Мөн тэднийг бүү хоригло. Учир нь Шүтээний хаанчлал бол ийм хүмүүсийнх юм.
- 17 Үнэхээр би та нарт хэлье. Шүтээний хаанчлалыг бяцхан хүүхэд шиг хүлээж авахгүй хэн ч бай хэзээ ч тийш орохгүй гэлээ.
- 18 Тэгэхэд нэгэн захирагч түүнээс, Сайн Багш аа, мөнхийн амьдралыг өвлөхийн тулд би юу хийх вэ? гэж асуув.
- 19 Тэгтэл Есүс түүнд, Чи яагаад намайг сайн гэж дуудна вэ? Ганцхан Шүтээнээс өөр хэн ч сайн биш.
- 20 Бүү завхайр. Бүү аллага үйлд. Бүү хулгайл. Бүү худал гэрчил. Эцэг, эхээ хүндэтгэ гэдэг тушаалуудыг чи мэднэ гэлээ.
- 21 Тэгэхэд нь тэр, Энэ бүхнийг би өсвөр наснаасаа сахисан гэв.
- 22 Эдүгээ Есүс энэ зүйлсийг сонсоод түүнд, Гэсэн ч чамд нэг зүйл дутуу байна. Байгаа бүхнээ зараад, ядууст тараа. Тэгээд чи тэнгэрт эрдэнэтэй болно. Тэгээд ирж, намайг дага гэлээ.
- 23 Тэгтэл тэр үүнийг сонсохдоо ихэд гунигтай болов. Учир нь тэр их баян байжээ.
- 24 Харин Есүс түүнийг ихэд гунигтай болсныг хараад, Эд баялагтай хүмүүс Шүтээний хаанчлалд орох нь ямар хэцүү гээч!
- 25 Учир нь баян хүн Шүтээний хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр орох нь илүү амархан байдаг гэв.
- 26 Тэгтэл үүнийг сонссон хүмүүс, Тэгвэл хэн аврагдаж чадах юм бэ? гэлээ.
- 27 Тэгэхэд нь тэр, Хүмүүнээр боломжгүй зүйлс Шүтээнээр боломжтой байдаг гэв.
- 28 Тэгтэл Пээтрос, Ажигтун, бид бүхнээ орхиж, таныг дагасан гэлээ.
- 29 Тэгэхэд нь тэр тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Шүтээний хаанчлалын төлөө орон гэр эсвэл эцэг эх эсвэл ахан дүүс эсвэл эхнэр эсвэл хүүхдүүдээ орхиод,
- 30 энэ цагт маш ихийг мөн ирэх дэлхийд мөнхийн амьдралыг хүлээн авахгүй хүн байхгүй гэжээ.
- 31 Улмаар тэрбээр мөнөөх арван хоёрыг ойртуулаад тэдэнд, Ажигтун, бид Иерусалим руу өгсөж явна. Тэгээд хүмүүний Хүүгийн талаар эш үзүүлэгч нараар бичигдсэн бүх зүйл биелэгдэнэ.
- 32 Учир нь тэрбээр Жүүд бусчуудад тушаагдаж улмаар тохуурхагдан, гутаан доромжлуулж мөн нулимуулна.
- 33 Тэгээд тэд түүнийг ташуурдан улмаар ална. Тэгэхэд гурав дахь өдөр нь тэрдахин босно гэв.
- 34 Тэгэхэд нь тэд энэ зүйлсээс нэгийг нь ч ойлгосонгүй. Мөн энэ үг нь тэднээс нууцлагдсан байсан бөгөөд хэлэгдсэн нь юу болохыг тэд мэдсэнгүй.
- 35 Тэгээд ийм явдал болжээ. Түүнийг Иерихоо руу ойртоход нэгэн сохор хүн замын хажууд гуйлга гуйн сууж байв.
- 36 Тэгтэл тэрбээр олон хүн өнгөрч явааг сонсоод, юу болж байгааг асуулаа.
- 37 Тэгэхэд нь тэд түүнд, Назаретийн Есүс өнгөрч явна гэв.
- 38 Гэтэл тэр, Давийдийн хүү Есүс ээ, намайг өрөвдөөч гэж хашгирлаа.
- 39 Тэгэхэд урд нь явж байсан хүмүүс түүнийг дуугүй болгохоор зандрав. Харин тэр, Давийдийн хүү минь, намайг өрөвдөөч гэж улам их хашгирлаа.
- 40 Тэгтэл Есүс зогсоод, түүнийг өөр лүүгээ авчрахыг тушаав. Тэгээд ойртож ирэхэд нь түүнээс,
- 41 Намайг чамд юу хийж өгөөсэй гэж чи хүсэж байна вэ? гэж асуув. Тэгэхэд нь тэр, Эзэн, хараатай болохыг гэлээ.
- 42 Тэгтэл Есүс түүнд, Хараатай бол. Итгэл чинь чамайг аварлаа гэв.
- 43 Тэгээд тэр шууд хараатай болж улмаар Шүтээнийг алдаршуулан, түүнийг дагажээ. Тэгэхэд бүх хүн үүнийг хараад, Шүтээнд магтаал өргөлөө.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.