-
Luke 2
- 1 Тэгээд тэр өдрүүдэд ийм явдал болжээ. Даян дэлхий бүртгэгдсэн байх ёстой гэсэн Кайсар Аугустосын зарлиг гарсан байв.
- 2 (Энэ бүртгэл анх Кюрийниосыг Сирийн захирагч байхад хийгдсэн.)
- 3 Тэгээд бүгд бүртгүүлэхийн тулд хүн бүр өөр өөрийнхөө хот руу явжээ.
- 4 Тэгэхэд Иосээф ч бас Галийлаас, Назарет хотоос Иудаиа руу, Давийдийн буюу Бэтлэхэм гэгддэг хот руу (учир нь тэрбээр Давийдийн гэрээс мөн удмаас байжээ)
- 5 жирэмсэн байгаа сүй тавьсан эхнэр Марийагийнхаа хамт бүртгүүлэхийн тулд өгслөө.
- 6 Улмаар тэднийг тэнд байх зуур тэр эмэгтэйн хүүхэд төрүүлэх өдрүүд гүйцээгджээ.
- 7 Тэгээд тэрээр ууган хүүгээ төрүүлсэн бөгөөд түүнийг өлгийдөн улмаар тэвшин дотор тавилаа. Яагаад гэвэл дэн буудалд тэдэнд өрөө байсангүй.
- 8 Тэр үед хоньчид сүргээ шөнөөр манаж хамгаалан, уг нутагт хээр хонож байв.
- 9 Тэгээд ажигтун, Эзэний элч тэдэн дээр ирж улмаар Эзэний сүр жавхаа тэдний эргэн тойронд гэрэлтлээ. Тэгэхэд тэд маш их айжээ.
- 10 Тэгтэл элч тэдэнд, Бүү ай. Учир нь ажигтун, би та нарт бүх хүнд байх агуу баяр хөөрийн тэрхүү сайн мэдээг тунхаглая.
- 11 Учир нь өнөөдөр Давийдийн хотод Аврагч буюу Христ Эзэн та нарт мэндэллээ.
- 12 Улмаар энэ нь та нарт тэмдэг байх болно. Та нар тэвшинд хэвтэж буй өлгийтэй хүүхдийг олно гэлээ.
- 13 Тэгтэл гэнэт мөнөөх элчтэй хамт тэнгэрийн армийн үй түмэн элч бий болж, Шүтээнийг магтан улмаар,
- 14 Яруу алдар нь хамгийн өндөрт буй Шүтээнд, амар тайван нь дэлхий дээр, сайн сайхан нь хүмүүст гэв.
- 15 Тэгээд ийм явдал болжээ. Хоньчдоос элч нар тэнгэр лүү явахад тэд нэг нэгэндээ, Одоо Бэтлэхэм рүү явцгаая. Тэгээд Эзэний бидэнд мэдэгдсэн, болж буй энэ зүйлийг харъя гэв.
- 16 Тэгээд тэд яаран очлоо. Улмаар Марийа болон Иосээфийг мөн тэвшинд хэвтэж байгаа нялх хүүхдийг олов.
- 17 Ийнхүү тэд харчихаад, энэ хүүхдийн тухай өөрсдөд нь хэлсэн үгийг хаа сайгүй ярилаа.
- 18 Тэгэхэд сонссон бүхэн хоньчдоор өөрсдөд нь яригдсан үгэнд гайхжээ.
- 19 Харин Марийа энэ бүх зүйлийг санаандаа хадгалж улмаар зүрх сэтгэлдээ эргэцүүлжээ.
- 20 Улмаар хоньчид сонссон бас үзсэн бүх зүйлийнхээ төлөө Шүтээнийг алдаршуулж бас магтсаар буцав. Учир нь өөрсдөд нь хэлэгдсэний дагуу байсан юм.
- 21 Тэгээд хүүхдийн хөвчийг хөндөх найман өдөр гүйцээгдэхэд түүнийг хэвлийд бүрэлдэхээс өмнө элчийн нэрлэснээр нэрийг нь ЕСҮС гэж нэрлэлээ.
- 22 Улмаар Мошээгийн хуулийн дагуу бүсгүйн цэвэршилтийн өдрүүд гүйцээгдэхэд тэд хүүг Эзэнд өргөхөөр Иерусалимд авчирчээ.
- 23 (Эзэний хуулинд бичигдсэний дагуу, Умайг нээж буй эрэгтэй хүүхэд бүр Эзэнд ариун гэж дуудагдах болно.)
- 24 Мөн Эзэний хуулинд хэлэгдсэн дагуух өргөх тахил бол, Хос хүүрзгэнэ эсвэл хоёр залуу тагтаа юм.
- 25 Улмаар ажигтун, Иерусалимд Шимэон нэртэй нэгэн эр байсан бөгөөд тэр хүн зөв шударга, сүсэг бишрэлтэй бас Израйлийн тайтгарлыг хүлээж байв. Мөн Ариун Сүнс түүн дээр байлаа.
- 26 Түүнчлэн тэрбээр Эзэний Христийг харахаас нааш үхэл үзэхгүй гэдэг нь Ариун Сүнсээр түүнд илчлэгдсэн байв.
- 27 Тэгээд тэрбээр Сүнсээр сүм рүү ирсэн бөгөөд эцэг эх нь хүүгийнхээ төлөө хуулийн заншлын дагуу үйлдэх гэж Есүс хүүг авчрахад,
- 28 тэр үед тэрбээр түүнийг гар дээрээ өргөөд, Шүтээнийг магтаж улмаар,
- 29 Эзэн минь, та хэлснийхээ дагуу боолоо амар тайван дотор одоо явуулаач.
- 30 Учир нь миний нүд авралыг тань харчихлаа.
- 31 Та үүнийг бүх ард түмний нүүрний өмнө бэлдсэн.
- 32 Энэ нь Жүүд бусчуудыг гэрэлтүүлэх гэрэл бөгөөд таны ард түмэн Израйлийн яруу алдар юм гэв.
- 33 Тэгтэл Иосээф, эх хоёр нь түүний тухай ярьсан зүйлст гайхлаа.
- 34 Улмаар Шимэон тэднийг ерөөгөөд, эх Марийад нь, Ажигтун, энэ хүү Израйль дахь олны уналт ба дахин босолтын төлөө мөн эсрэг яригдах шинж тэмдгийн төлөө томилогдсон.
- 35 (Тийм ээ, нэгэн сэлэм чиний сэтгэлийг ч бас сүлбэнэ.) Ийнхүү олон зүрх сэтгэлийн бодлууд илчлэгдэнэ гэв.
- 36 Тэгэхэд Ашээр овгийн Пэнуэлийн охин, эмэгтэй эш үзүүлэгч Аанна байлаа. Тэрээр өндөр настай байсан бөгөөд онгон үеэсээ хойш нөхөртэйгөө хамт долоон жил амьдарсан байжээ.
- 37 Тэгээд тэр эмэгтэй бараг наян дөрвөн жил бэлэвсэн байсан бөгөөд сүмээс холдолгүй, мацаг барилт болон гуйлтаар өдөр шөнөгүй үйлчилдэг байв.
- 38 Улмаар тэр агшинд тэр эмэгтэй ирж, Эзэнд талархаад, түүний тухай Иерусалимд зольж авалтыг хайсан бүх хүнд ярьжээ.
- 39 Ийнхүү тэд бүх зүйлийг Эзэний хуулийн дагуу гүйцэтгээд, Галийл руу, өөрсдийн хот Назарет руу буцав.
- 40 Улмаар хүү өсөж, сүнсэн дотор хүчирхэгжин, мэргэн ухаанаар дүүргэгджээ. Мөн Шүтээний энэрэл түүн дээр байлаа.
- 41 Эдүгээ түүний эцэг эх жил бүр Дээгүүр өнгөрөхийн баярт Иерусалим руу явдаг байжээ.
- 42 Тэгээд түүнийг арван хоёр настай байхад тэд баярын заншлын дагуу Иерусалим руу өгсөв.
- 43 Улмаар тэд тэр өдрүүдийг гүйцээчихээд буцахад хүү Есүс нь Иерусалимд үлджээ. Тэгэхэд Иосээф болон эх нь мэдсэнгүй.
- 44 Харин тэд түүнийг цуваанд байгаа гэж бодон, нэг өдрийн замыг туулжээ. Тэгээд түүнийг хамаатан садан болон танилууд дундаа хайв.
- 45 Улмаар түүнийг олоогүй тул түүнийг хайсаар Иерусалим руу буцаж очлоо.
- 46 Тэгэхэд ийм явдал болжээ. Тэд гурван өдрийн дараа түүнийг сүмд зааварлагч багш нарын дунд суугаад, тэднийг сонсож бас тэднээс асуулт асууж байхыг нь олов.
- 47 Тэгтэл түүнийг сонссон бүгд түүний мэдлэг болон хариултуудад алмайран гайхжээ.
- 48 Тэгэхэд тэд түүнийг хараад алмайран гайхсан бөгөөд эх нь түүнд, Хүү минь, чи юунд бидэнд ийн үйлдэв ээ? Ажигтун, чамайг эцэг бид хоёр чинь шаналан хайлаа гэв.
- 49 Тэгэхэд нь тэр тэдэнд, Юунд тэгтлээ намайг хайсан юм бэ? Би Эцэгийнхээ ажилд байх ёстойг та нар мэдэхгүй гэж үү? гэлээ.
- 50 Гэтэл тэд өөрсдөд нь хэлсэн энэхүү үгийг ойлгосонгүй.
- 51 Тэгээд тэр тэдний хамт уруудаж, Назаретад ирээд улмаар тэдэнд дуулгавартай байлаа. Харин эх нь энэ бүх хэлсэн үгийг зүрх сэтгэлдээ хадгалав.
- 52 Улмаар Есүс мэргэн ухаанаар мөн чацаар бас Шүтээн болон хүмүүнд таалагдахуй дотор өсжээ.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.