-
Luke 14
- 1 Тэгээд ийм явдал болжээ. Шаббаат өдөр тэрбээр ахлах Фарисачуудын нэгний гэрт талх идэхээр ирэхэд тэд түүнийг ажиглаж байв.
- 2 Тэгтэл ажигтун, усан хавантай нэгэн эр түүний өмнө байлаа.
- 3 Гэтэл Есүс хуульчид болон Фарисачуудад хариулан хэлэхдээ, Шаббаат өдөрт эдгээх нь хуульд нийцтэй юү? гэв.
- 4 Харин тэд дуугүй байлаа. Тэгээд тэр түүнээс бариад, улмаар эдгээгээд явуулав.
- 5 Дараа нь тэр хариулж тэдэнд, Та нарын хэн нь шаббаат өдөр худгийн нүхэнд унах илжиг эсвэл шар үхрээ шууд татаж гаргахгүй вэ? гэв.
- 6 Тэгэхэд тэд эдгээр зүйлд түүнд дахин хариулт өгч чадсангүй.
- 7 Тэгээд тэрбээр уригдсан хүмүүс хүндтэй байрнуудыг хэрхэн сонгосныг ажиглаад, тэдэнд зүйрлэл ярьж,
- 8 Чи хуриманд хэн нэгнээр уригдах үедээ хамгийн хүндтэй байранд бүү суу. Эс бөгөөс чамаас илүү нэр хүндтэй хүн түүгээр уригдсан байх вий.
- 9 Тэгээд чамайг болон тэр хүнийг урьсан хүн ирээд чамд, Энэ хүнд байраа өг гэнэ. Тэгэхэд нь чи тэр үед хамгийн доод байрыг ичгүүртэйгээр эзэлж эхэлнэ.
- 10 Харин чи уригдах үедээ очоод, хамгийн доод байранд суу. Тэгвэл чамайг урьсан хүн ирээд чамд, Найз аа, дээшээ морил гэнэ. Тэр үед чи өөртэйгөө хамт хооллож байгаа хүмүүсийн өмнө хүндлэлтэй байх болно.
- 11 Учир нь өөрийгөө өргөмжилдөг хэн боловч дорд болгогдоно. Харин өөрийгөө дорд болгодог хүн өргөмжлөгдөнө гэв.
- 12 Тэгээд тэрбээр өөрийгөө урьсан хүнд бас, Чи хоол эсвэл оройн зоог бэлдэхдээ найзуудаа эсвэл ахан дүүсээ эсвэл хамаатнуудаа эсвэл баян хөршүүдээ бүү дууд. Эс бөгөөс тэд бас чамайг хариуд нь урьж, чамд хариу барих болно.
- 13 Харин чи найр хийхдээ ядуу, өрөөл татанхай, хазгар доголон, сохрыг урь.
- 14 Тэгээд чи жаргалтай болно. Яагаад гэвэл тэд чамд хариу барьж чадахгүй. Учир нь зөв шударга хүмүүсийн босголтонд чамд хариу баригдана гэжээ.
- 15 Тэгтэл түүний хамт хажуулан хооллож байсан нэг нь эдгээр зүйлийг сонсоод түүнд, Шүтээний хаанчлалд талх идэх тэр хүн жаргалтай гэв.
- 16 Тэгэхэд нь тэр түүнд, Нэгэн хүн агуу оройн зоог бэлдээд, олон хүнийг урьжээ.
- 17 Тэгээд уригдсан хүмүүст, Эдүгээ бүх зүйл бэлэн болсон тул ирцгээнэ үү гэж хэлүүлэхээр оройн зоогийн цагаар боолоо илгээлээ.
- 18 Тэгтэл тэд дор бүрнээ нэг шалтгаан тоочиж эхлэв. Эхнийх нь түүнд, Би талбай худалдаж авсан. Тиймээс явж, үзэх хэрэгтэй байна. Намайг шалтгаантайд тооцохыг танаас гуйя гэжээ.
- 19 Бас өөр нэг нь, Би таван хос шар үхэр худалдаж авсан. Тэгээд би тэднийг шалгаж үзэхээр явна. Намайг шалтгаантайд тооцохыг танаас гуйж байна гэжээ.
- 20 Мөн өөр нэг нь, Би эхнэр авсан. Тэгээд би үүнээс болоод очиж чадахгүй гэв.
- 21 Тиймээс тэр боол ирээд, эзэндээ эдгээр зүйлийг хэллээ. Тэгтэл гэрийн эзэн уурлан боолдоо, Хотын гудамжнууд болон өргөн чөлөөнүүд рүү хурдан яв. Тэгээд ядуу, өрөөл татанхай, хазгар доголон, сохрыг нааш нь авчир гэжээ.
- 22 Улмаар мөнөөх боол, Эзэн, таны тушаасны дагуу хийгдлээ. Мөн зай байсаар л байна гэв.
- 23 Тэгэхэд эзэн нь боолдоо, Гэр минь дүүргэгдэхийн тулд замууд болон хашаанууд руу яваад, хүмүүсийг ор гэж албад.
- 24 Учир нь би та нарт хэлье. Уригдсан байсан тэр хүмүүсийн нэг нь ч оройн зоогноос минь амсахгүй гэжээ гэв.
- 25 Тэгэхэд үй олон хүн түүнтэй хамт явж байлаа. Тэгээд тэр эргэн тэдэнд,
- 26 Хэрэв хэн нэгэн над руу ирээд, эцэг бас эх бас эхнэр бас хүүхдүүд бас ах дүүс бас эгч дүүсээ мөн түүнчлэн өөрийн амиа ч үзэн ядахгүй бол тэр миний шавь байж чадахгүй.
- 27 Мөн загалмайгаа үүрдэггүй атлаа миний араас ирэх хэн боловч миний шавь байж чадахгүй.
- 28 Учир нь цамхаг барихыг хүсэж байгаа та нарын хэн нь үүнийгээ дуусгахад хангалттай зардал байгаа эсэхийг эхлээд сууж тооцоолохгүй вэ?
- 29 Тэгвээс тэрбээр суурийг нь тавьсны дараа үүнийгээ дуусгаж чадахгүй болно. Үүнийг нь харсан бүхэн түүнийг тохуурхаж эхлэн,
- 30 Энэ хүн барьж эхэлсэн. Тэгээд дуусгаж чадсангүй гэнэ.
- 31 Эсвэл ямар хаан өөр хааны эсрэг дайн хийхээр аянд гарахдаа өөрийнх нь эсрэг хорин мянгатай ирэх түүнтэй арван мянгатай тулгарах чадалтай байх эсэхээ эхлээд сууж зөвлөлдөхгүй вэ?
- 32 Хэрэв тэр чадалгүй аваас түүнийг алс хол байхад нь элчин сайд илгээж, энх тайвны болзлуудыг асууна.
- 33 Яг үүнчлэн та нарын хэн нь ч бай өөртөө байгаа бүхнээ үл орхивол тэр хүн миний шавь байж чадахгүй.
- 34 Давс бол сайн. Гэвч давс амтаа алдсан бол энэ нь юугаар амтлагдах билээ?
- 35 Энэ нь газарт ч, бууцанд ч тохирохгүй. Хүмүүс үүнийг гадагш хаяна. Сонсох чихтэй нь сонсогтун гэлээ.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.