-
Luke 24
- 1 Эдүгээ долоо хоногийн эхний өдөр өглөөгүүр маш эрт тэд бэлдсэн мөнөөх анхилуун үнэртнүүдээ аваад, булш руу очив. Тэгэхэд хэдэн хүн тэдэнтэй хамт байлаа.
- 2 Тэгээд булшнаас чулууг өнхрүүлэн зайлуулсныг тэд олж харжээ.
- 3 Улмаар тэд дотогш орсон бөгөөд Эзэн Есүсийн цогцсыг олсонгүй.
- 4 Тэгээд ийм явдал болжээ. Үүнд тэд ихэд тэвдэн сандарч байтал ажигтун, гялалзсан хувцастай хоёр хүн дэргэд нь зогсож байлаа.
- 5 Тэгэхэд тэд айдаст автаж улмаар нүүрээ газар луу бөхийлгөхөд тэр хоёр тэдэнд, Та нар яагаад амьд нэгнийг үхэгсдийн дунд хайна вэ?
- 6 Тэр энд байхгүй харин босгогдсон. Тэр Галийлд байж байхдаа та нарт,
- 7 Хүмүүний Хүү гэмт хүмүүсийн гарт тушаагдаж улмаар цовдлогдоод, гурав дахь өдрөө босох ёстой гэж хэрхэн ярьж байсныг сана гэв.
- 8 Тэгэхэд нь тэд түүний үгсийг саналаа.
- 9 Тэгээд булшнаас буцаж очоод, нөгөө арван нэг болон үлдсэн бүгдэд энэ бүх зүйлийг хэлжээ.
- 10 Тэгэхэд эдгээрийг төлөөлөгчдөд хэлэгсэд нь Марийа Магдалиний, Иоанна, Иакоовын ээж Марийа болон эд нартай хамт байсан бусад эмэгтэйчүүд байв.
- 11 Гэтэл тэдний яриа өөрсдөд нь хоосон үлгэр мэт санагдсан тул тэд тэдэнд итгэсэнгүй.
- 12 Тэгтэл Пээтрос босож, булш руу гүйлээ. Улмаар тонгойж, зөвхөн маалинган даавуунууд нь дангаараа тавиатай байгааг хараад, болсон зүйлд дотроо гайхсаар явж одов.
- 13 Тэгэхэд ажигтун, тэр өдөр тэдний хоёр нь Иерусалимаас жаран стаадионд байдаг Эммаус гэдэг тосгон руу явжээ.
- 14 Тэгээд тэд хоорондоо энэ бүх болсон зүйлийн талаар ярилцлаа.
- 15 Тэгтэл ийм явдал болов. Тэднийг ярилцан, хэлэлцэж байх зуур Есүс өөрөө дөхөж очоод, тэдний хамт явлаа.
- 16 Гэвч тэдний нүд түүнийг танихгүй байхын тулд халхлагдсан байжээ.
- 17 Тэгтэл тэр тэдэнд, Та нар алхах зуураа ярилцаж байгаа зүйлс чинь юу вэ? Бас гунигтай байх юм гэв.
- 18 Тэгэхэд Клеопас нэртэй нэг нь хариулж түүнд, Та Иерусалимд байгаа атлаа энэ өдрүүдэд тэнд болсон зүйлсийг мэдээгүй ганц гадны хүн үү? гэв.
- 19 Тэгэхэд нь тэр тэдэнд, Ямар зүйлсийг? гэлээ. Тэгтэл тэд түүнд, Назаретийн Есүсийн талаар. Тэрбээр Шүтээн болон бүх хүний өмнө үг ба үйл хэрэгтээ аугаа эш үзүүлэгч байсныг
- 20 мөн ахлах тахилч нар болон манай захирагчид түүнийг хэрхэн үхлээр яллуулахаар тушаасныг бас түүнийг цовдолсныг.
- 21 Харин тэр хүн Израйлийг зольж авах ёстой нь мөн гэдэгт бид бат итгэж байсан. Тэгээд энэ бүхнээс гадна, эдгээр зүйл болсноос хойш гурав дахь өдөр нь өнөөдөр юм.
- 22 Гэтэл өглөө эрт булшин дээр байсан манайхны зарим эмэгтэйчүүд ч бас биднийг алмайруулсан.
- 23 Улмаар түүний биеийг олоогүй тэд, түүнийг амьд гэж хэлсэн элч нарын үзэгдэлтийг бас харлаа гэсээр ирсэн.
- 24 Тэгэхэд нь бидэнтэй хамт байсан хүмүүсийн зарим нь булш руу явсан бөгөөд эмэгтэйчүүдийн хэлсний дагуу байсныг бас олж харсан. Гэсэн ч тэд түүнийг хараагүй юм гэлээ.
- 25 Тэгэхэд тэр тэдэнд, Мунхгууд аа, эш үзүүлэгч нарын хэлсэн бүхэнд итгэхдээ зүрх сэтгэлдээ хойрго.
- 26 Христ эдгээр зүйлээр зовчихоод улмаар сүр жавхаандаа орох ёстой биш үү? гэв.
- 27 Тэгээд тэр тэдэнд Мошээгээс бас бүх эш үзүүлэгчээс эхлээд бүх бичвэр дэх өөрийнхөө талаарх зүйлсийг тайлбарлажээ.
- 28 Улмаар тэд зорьж явсан нөгөө тосгондоо ойртов. Тэгэхэд тэр цаашаа явах гэж байгаа мэт харагджээ.
- 29 Гэтэл тэд түүнд тулгаж, Өдөр хэвийж, орой болсон учраас бидэнтэй үлд гэв. Тэгэхэд нь тэр тэдэнтэй үлдэхээр орлоо.
- 30 Тэгээд ийм явдал болов. Тэр тэдний хамт хооллохоор хажуулахдаа талх авч ерөөгөөд улмаар хугалж, тэдэнд өгчээ.
- 31 Тэгэхэд тэдний нүд нээгдсэн бөгөөд тэд түүнийг танилаа. Тэгтэл тэр тэдэнд үзэгдэхгүй болжээ.
- 32 Гэтэл тэд нэг нэгэндээ, Тэрбээр замд бидэнтэй ярилцаж байх зуур бас бичвэрүүдийг бидэнд нээж байх зуур зүрх сэтгэл маань бидний дотор шатаж байсан бус уу? гэв.
- 33 Тэгээд яг тэр цагт тэд босож, Иерусалим руу буцлаа. Улмаар цугларсан нөгөө арван нэг болон тэдэнтэй хамт байгсдыг олоод,
- 34 Эзэн үнэхээр босгогдсон бөгөөд Сиймонд үзэгдсэн юм байна гэв.
- 35 Тэгээд тэд замд болсон зүйлсийг мөн тэрбээр талх хугалж байхдаа тэдэнд хэрхэн танигдсаныг ярилаа.
- 36 Харин тэднийг ийнхүү ярьж байтал, Есүс өөрөө тэдний дунд зогсоод тэдэнд, Амар тайван та нарт байг гэв.
- 37 Гэтэл тэд айсан бөгөөд айдаст автагдан, сүнс харлаа гэж боджээ.
- 38 Тэгэхэд нь тэр тэдэнд, Та нар юунд түгшинэ вэ? Мөн яагаад та нарын зүрх сэтгэлд эргэцүүллүүд төрнө вэ?
- 39 Миний гарыг бас миний хөлийг хар. Учир нь би биеэрээ байна. Надад хүр тэгээд хар. Учир нь та нарын надад байгааг харж байгаа шиг махбод болон яс сүнсэнд байдаггүй юм гэжээ.
- 40 Тэгээд тэр ингэж хэлэхдээ тэдэнд гар, хөлөө үзүүлэв.
- 41 Тэгэхэд тэд баяр хөөрөөсөө болоод итгэж ядан бас гайхаж байтал тэр тэдэнд, Энд ямар нэг идэх юм та нарт байна уу? гэжээ.
- 42 Тэгэхэд нь тэд түүнд шарсан загас мөн зөгийн балны сархинагнаас өгөв.
- 43 Тэгээд тэр аваад, тэдний өмнө идлээ.
- 44 Улмаар тэр тэдэнд, Мошээгийн хууль, эш үзүүлэгч нар бас дууллуудад миний талаар бичигдсэн бүх зүйл биелэгдэх ёстой учраас би та нартай хамт байхдаа энэ үгсийг та нарт ярьсан юм гэв.
- 45 Дараа нь бичвэрүүдийг ойлгуулахын тулд тэдний оюун ухааныг нээж
- 46 улмаар тэдэнд, Ийнхүү бичигдсэн байдаг бөгөөд тийнхүү л болох ёстой. Христ зовж, гурав дахь өдрөө үхэгсдээс босох
- 47 бөгөөд гэмшин эргэлт болон гэмүүдээс чөлөөлөлт түүний нэрээр Иерусалимаас эхлээд бүх үндэстнүүдийн дунд тунхаглагдана.
- 48 Харин та нар эдгээр зүйлийн гэрчүүд юм.
- 49 Улмаар ажигтун, Би Эцэгийнхээ амлалтыг та нар дээр илгээж байна. Харин та нар дээрээс хүч чадлаар хучигдах хүртлээ Иерусалим хотод суурьш гэлээ.
- 50 Тэгээд тэр тэднийг бүр Витаниа хүртэл дагуулав. Улмаар хоёр гараа өргөөд, тэднийг ерөөлөө.
- 51 Тэгтэл ийм явдал болжээ. Тэр тэднийг ерөөж байх зуураа тэднээс холдуулагдаж улмаар тэнгэр лүү авагдав.
- 52 Тэгэхэд тэд түүнд мөргөөд, Иерусалим руу асар их баяр хөөртэй буцжээ.
- 53 Улмаар тэд сүмд Шүтээнийг байнга магтаж бас ерөөсөөр байлаа. Аминь.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.