-
Luke 7
- 1 Эдүгээ тэрбээр хүмүүсийн сонсголд хүргэсэн бүх яриагаа дуусгаад, Капернаум руу оржээ.
- 2 Тэгэхэд нэгэн зуутын даргад эрхэм байсан боол нь өвчин тусаад, үхэх гэж байлаа.
- 3 Тэгээд тэрбээр Есүсийн тухай сонсоод, Жүүдүүдийн ахлагч нарыг түүн рүү илгээн, ирж улмаар боолыг нь эдгээхийг түүнээс гуйв.
- 4 Улмаар тэд Есүс дээр ирээд, түүнээс хичээнгүйлэн гуйж, Учир нь та түүнд үүнийг үйлдэх тэр бол зохистой нэгэн.
- 5 Яагаад гэвэл тэрбээр манай үндэстэнг хайрладаг бас бидэнд синагоги барьж өгсөн гэлээ.
- 6 Тэгэхэд нь Есүс тэдэнтэй хамт явав. Тэгээд эдүгээ түүнийг гэрээс нь холгүйхэн байхад мөнөөх зуутын дарга нөхдөө түүн рүү илгээн түүнд, Эзэн, өөртөө бүү төвөг уд. Учир нь би бол та миний дээвэр доор орж ирэхүйц үнэ цэнэтэй биш.
- 7 Түүнчлэн би ч бас тань руу очих үнэ цэнэгүй. Харин үг хэлээч. Тэгвэл миний зарц эдгээгдэнэ.
- 8 Учир нь би ч бас эрх мэдэл дор байдаг хүн. Миний доор цэргүүд байдаг. Тэгээд би нэгэнд нь, Яв гэхэд тэр явдаг. Мөн нөгөөд нь, Ир гэхэд тэр ирдэг. Бас боолдоо, Үүнийг хий гэхэд тэр хийдэг гэв.
- 9 Тэгтэл Есүс эдгээрийг сонсоод, түүнд гайхан улмаар эргэж, өөрийгөө дагаж байсан хүмүүст, Би та нарт хэлье. Би ийм агуу итгэлийг бүр Израйльд ч олоогүй гэлээ.
- 10 Тэгээд илгээгдсэн хүмүүс гэрт буцаж ирээд, өвчтэй байсан боол эдгэрснийг олж харав.
- 11 Улмаар дараа өдөр нь ийм явдал болов. Тэрбээр Наин гэдэг хот руу явсан бөгөөд түүнтэй хамт олон шавь нь бас олон хүн явжээ.
- 12 Эдүгээ түүнийг хотын хаалганд ойртож ирэхэд ажигтун, эхийнхээ ганц хүү нь байсан талийгаачийг гаргаж байсан бөгөөд тэр нь бэлэвсэн эмэгтэй байжээ. Тэгэхэд хотын ихэнх хүн эмэгтэйн хамт байлаа.
- 13 Тэгтэл Эзэн түүнийг хараад, түүнийг өрөвдөн түүнд, Битгий уйл гэв.
- 14 Улмаар тэр очоод, авсанд хүрэв. Тэгэхэд өргөж явсан хүмүүс зогслоо. Тэгээд тэр, Залуу минь, би чамд хэлж байна. Бос гэжээ.
- 15 Тэгтэл үхсэн байсан тэрбээр өндийж суугаад, ярьж эхэллээ. Тэгээд түүнийг эхэд нь өглөө.
- 16 Гэтэл хүн бүр айдаст автав. Тэгээд тэд, Агуу эш үзүүлэгч бидний дунд босгогдсон тул бас Шүтээн ард түмэн дээрээ зочилсон тул гэж Шүтээнийг алдаршууллаа.
- 17 Улмаар түүний тухай энэ үгс Иудаиа даяар болон эргэн тойрны бүх нутагт тархжээ.
- 18 Тэгээд энэ бүх зүйлийн талаар Иоаннист шавь нар нь дуулгав.
- 19 Тэгэхэд нь Иоаннис шавь нараасаа хоёрыг дуудаад, Есүс рүү илгээн, Та ирэх ёстой нь уу эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэжээ.
- 20 Мөнөөх эрчүүд түүн дээр ирээд, Иоаннис Баптист биднийг тань руу илгээн, Та ирэх ёстой нь уу эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэсэн гэлээ.
- 21 Тэгэхэд яг тэр үед тэрбээр олон хүнийг өвчин эмгэгүүд болон гай гамшгуудаас нь мөн ёрын муу сүнснүүдээс эдгээж байжээ. Мөн олон сохор хүнд хараа оруулав.
- 22 Тэгээд Есүс хариулж тэдэнд, Замаараа яв. Тэгээд Иоаннист юу харж бас сонссоноо, хэрхэн сохор нь харж, доголон нь явж, уяман өвчтөнүүд цэвэрлэгдэж, дүлий нь сонсож, үхэгсэд босгогдож, ядууст сайн мэдээ тунхаглагдаж байгааг ярь.
- 23 Мөн миний дотор бүдрүүлэгдэхгүй хэн боловч жаргалтай гэлээ.
- 24 Тэгээд Иоаннисийн элч нарыг явахад тэрбээр хүмүүст Иоаннисийн тухай ярьж, Та нар юу харахаар цөл рүү явсан юм бэ? Салхинд ганхах зэгсийг үү?
- 25 Гэвч та нар юу харахаар явсан юм бэ? Зөөлөн хувцас өмссөн хүнийг үү? Ажигтун, гоёмсог хувцастай, тансаг амьдардаг хүмүүс хаадын ордонд байдаг.
- 26 Үнэхээр та нар юу харахаар явсан юм бэ? Эш үзүүлэгчийг үү? Тийм ээ, би та нарт хэлье. Эш үзүүлэгчээс ч илүүг нь.
- 27 Энэ бол өөрийнх нь тухай, Ажигтун, би элчээ чиний нүүрний өмнө илгээнэ. Тэрбээр замыг чинь чиний өмнө бэлдэнэ гэж бичигдсэн нэгэн юм.
- 28 Учир нь би та нарт хэлье. Иоаннис Баптистаас илүү агуу эш үзүүлэгч эмэгтэйчүүдээс төрөгсдийн дунд байхгүй. Харин Шүтээний хаанчлалд хамгийн өчүүхэн нь түүнээс илүү агуу юм гэв.
- 29 Тэр үед Иоаннисийг сонссон хүмүүс болон татвар хураагчид бүгд түүний баптизмаар баптизм хийлгэснээрээ Шүтээнийг зөвтгөсөн юм.
- 30 Харин Фарисачууд болон хуульчид түүгээр баптизм хийлгээгүй байснаараа өөрсөд рүү нь хандсан Шүтээний зөвлөгөөнөөс татгалзжээ.
- 31 Тэгээд Эзэн, Тэгвэл би энэ үеийн хүмүүсийг юутай адилтгах вэ? Мөн тэд юутай адил вэ?
- 32 Тэд бол зээл дээр суугаад, нэг нэгнийгээ дуудан, Бид та нарт лимбэдсэн. Тэгэхэд та нар бүжиглэсэнгүй. Бид та нарт гашуудсан. Тэгэхэд та нар уйлсангүй гэж хэлж буй хүүхдүүдтэй адил.
- 33 Учир нь Иоаннис Баптист ирээд, талх ч идээгүй, дарс ч уугаагүй байтал та нар, Тэр чөтгөртэй гэж ярьдаг.
- 34 Хүмүүний Хүү ирээд, идэж бас уусан. Гэтэл та нар, Ховдог, дарсанд согтуурагч мөн татвар хураагчид болон гэмтнүүдийн найз энэ хүнийг ажигтун гэж хэлдэг.
- 35 Харин мэргэн ухаан бүх хүүхдээрээ зөвтгөгддөг гэв.
- 36 Тэгтэл Фарисачуудын нэг нь өөртэйгөө хамт хооллохыг түүнээс хүсжээ. Тиймээс тэр мөнөөх Фарисагийн гэрт орж, хажуулан хооллов.
- 37 Тэгээд ажигтун, тэр хотод нэгэн эмэгтэй байжээ. Тэрээр гэмтэн байсан бөгөөд Фарисагийн гэрт Есүс хажуулан хооллож байгааг мэдээд, гөлтгөнө савтай анхилуун тос авчирч
- 38 улмаар түүний ард, хөлд нь зогсоод уйлж, нулимсаараа хөлийг нь норгож эхлэн, толгойнхоо үсээр арчаад, хөлийг нь үнсэж мөн анхилуун тосоороо тосоллоо.
- 39 Эдүгээ түүнийг урьсан Фариса хүн үүнийг хараад дотроо, Хэрэв энэ хүн эш үзүүлэгч байсан бол өөрт нь хүрч байгаа нь хэн бас ямар гээч эмэгтэй болохыг мэдэх байсан. Учир нь энэ эмэгтэй гэмтэн гэв.
- 40 Тэгэхэд нь Есүс хариулж түүнд, Сиймон оо, надад чамд хэлэх зүйл байна гэв. Тэгтэл тэр, Багш аа, хэлээч гэлээ.
- 41 Нэгэн зээлдүүлэгчид хоёр өртөн байжээ. Нэг нь таван зуу харин нөгөөх нь тавин динаарионы өртэй.
- 42 Харин тэдэнд төлөх юм байгаагүй тул тэрбээр хоёуланг нь өршөөн уучилжээ. Тиймээс надад хэлээч, тэдний хэн нь түүнийг илүү хайрлах вэ? гэв.
- 43 Тэгэхэд нь Сиймон хариулж, Тэр хэнд илүү ихийг өршөөн уучилсан тэр нь гэж би үзэж байна гэлээ. Тэгтэл тэр түүнд, Чи зөв шүүлээ гэжээ.
- 44 Улмаар тэр мөнөөх эмэгтэй рүү эргээд Сиймонд, Чи энэ эмэгтэйг харж байна уу? Би танай гэрт орж ирсэн. Чи хөлөнд минь зориулж ус өгөөгүй. Харин тэрээр нулимсаараа хөлийг минь норгож, толгойнхоо үсээр арчлаа.
- 45 Чи надад үнсэлт өгөөгүй. Харин намайг орж ирсэн цагаас хойш энэ эмэгтэй хөлийг минь үнсэхээ болиогүй.
- 46 Чи толгойг минь тосоор тослоогүй. Харин энэ эмэгтэй хөлийг минь анхилуун тосоор тосоллоо.
- 47 Тийм учраас би чамд хэлье. Эмэгтэйн олон гэм уучлагдсан тул тэрээр их хайрласан. Харин хэнд цөөн нь уучлагдсан байна, тэр бага хайрладаг гэлээ.
- 48 Улмаар тэрбээр нөгөө эмэгтэйд, Гэмүүд чинь уучлагдсан гэв.
- 49 Тэгтэл түүнтэй хамт хажуулан хооллож байсан хүмүүс дотроо, Гэмүүдийг ч бас уучилдаг энэ хэн бэ? гэж эхэлжээ.
- 50 Харин тэрбээр нөгөө эмэгтэйд, Итгэл чинь чамайг аварлаа. Амар тайван дотор яв даа гэв.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.