-
Luke 22
- 1 Эдүгээ Дээгүүр өнгөрөх гэдэг исгээгүй талхны баяр ойртсон байлаа.
- 2 Тэгэхэд мөнөөх ахлах тахилч нар болон бичээчид түүнийг яаж алахаа эрэлхийлэв. Учир нь тэд ард түмнээс айжээ.
- 3 Тэгтэл арван хоёрын тоонд байсан, Искариотисоор овоглосон Иудаас руу Сатаан оров.
- 4 Тэгээд тэр явж, ахлах тахилч нар болон харуулын ахмадуудад түүнийг хэрхэн тушаах талаар тэдэнтэй ярилцжээ.
- 5 Тэгтэл тэд баярлаж, түүнд мөнгө өгөхөөр тохирлоо.
- 6 Тэгэхэд нь тэр бүрэн зөвшөөрч улмаар цугласан олныг байхгүйд түүнийг тэдэнд тушаах завшааныг эрэлхийлэв.
- 7 Тэгээд исгээгүй талхны өдөр боллоо. Тэр үед Дээгүүр өнгөрөхийн хурга нядлагдах ёстой байдаг.
- 8 Тэгээд тэрбээр Пээтрос болон Иоаннисийг илгээн, Яваад, бид Дээгүүр өнгөрөхийг идэхийн тулд бидэнд бэлд гэлээ.
- 9 Тэгэхэд нь тэд түүнд, Та биднийг хаана бэлдээсэй гэж хүсэж байна вэ? гэв.
- 10 Тэгтэл тэр тэдэнд, Ажигтун, та нарыг хот руу ороход усны сав барьсан нэг хүн та нартай тааралдана. Тэр хаашаа орно, тэр айл руу нь дагаж ор.
- 11 Тэгээд та нар гэрийн эзэнд, Багш танд, Би шавь нартайгаа дээгүүр өнгөрөхийг идэх тэрхүү зочдын өрөө хаана байна вэ? гэсэн гэж хэл.
- 12 Тэгэхэд тэр та нарт дээд талын тавилгатай, том өрөөг үзүүлнэ. Тэнд бэлд гэлээ.
- 13 Улмаар тэд яваад, өөрсдөд нь хэлсэнчлэн олжээ. Тэгээд тэд дээгүүр өнгөрөхийг бэлдэв.
- 14 Ингээд цаг нь болоход тэр бас түүнтэй хамт мөнөөх арван хоёр төлөөлөгч хооллохоор суулаа.
- 15 Тэгээд тэр тэдэнд, Би зовохоосоо өмнө энэ дээгүүр өнгөрөхийг та нартай хамт идэхийг тэчьяадлаар хүссэн.
- 16 Учир нь би та нарт хэлье. Шүтээний хаанчлалд энэ нь биелэгдэх хүртэл би цаашид үүнээс идэхгүй гэв.
- 17 Мөн тэрбээр аягатайг аваад талархаж, Үүнийг ав. Тэгээд дундаа хуваалц.
- 18 Учир нь би та нарт хэлье. Шүтээний хаанчлал ирэх хүртэл би усан үзмийн жимснээс уухгүй гэлээ.
- 19 Тэгээд тэрбээр талх аваад талархан улмаар хугалж тэдэнд өгөөд, Энэ бол та нарын төлөө өгөгдөж буй миний бие. Миний дурсамжийн төлөө үүнийг үйлд гэв.
- 20 Үүнчлэн бас хоолны дараа тэрхүү аягыг аваад, Энэ аягатай бол та нарын төлөө урсгагдаж буй миний цусан дахь шинэ гэрээ юм.
- 21 Харин ажигтун, надаас урвагчийн гар энэхүү ширээн дээр надтай хамт байна.
- 22 Тэгээд үнэндээ хүмүүний Хүү тогтоогдсоны дагуу явж байна. Харин өөрөөр нь тэр тушаагдах тэр хүн гаслантай яа! гэлээ.
- 23 Тэгтэл тэдний хэн нь энэ зүйлийг хийх гэж байгааг тэд өөр хоорондоо асуун шалгааж эхлэв.
- 24 Улмаар тэдний дунд хэн нь хамгийн агуу гэж тооцогдох тухай маргаан бас болжээ.
- 25 Тэгэхэд нь тэр тэдэнд, Жүүд бусчуудын хаад хүмүүсээ ноёрхдог. Тэгээд тэдний дээр эрх мэдлээ хэрэгжүүлдэг тэд буянтнууд гэж нэрлэгддэг.
- 26 Харин та нар ийм байж болохгүй. Үнэндээ та нарын дундах хамгийн агуу нь залуухан нь мэт мөн ахлагч нь үйлчлэгч мэт байг.
- 27 Учир нь хооллохоор хажуулж байгаа эсвэл үйлчилж байгаагийн хэн нь илүү агуу вэ? Хооллохоор хажуулж байгаа нь биш үү? Харин би та нарын дунд үйлчилдэг нь мэт байдаг.
- 28 Гэвч та нар бол миний сорилтуудад надтай хамт үргэлж байгсад юм.
- 29 Миний Эцэг надад хаанчлалыг оноосон шиг би ч бас та нарт оноож байгаа нь
- 30 та нар миний хаанчлалд миний ширээнд идэж бас ууж мөн Израйлийн арван хоёр овгийг шүүн, хаан суудлуудад суухын тулд юм гэлээ.
- 31 Улмаар Эзэн, Сиймон, Сиймон, ажигтун. Сатаан та нарыг буудай шиг шигшихийн тулд та нарыг авахаар нэхсэн.
- 32 Гэвч итгэл чинь бүү зогсог гэж би чиний төлөө гуйсан. Тэгээд чи эргэх үедээ ахан дүүсээ батжуул гэв.
- 33 Тэгэхэд тэр түүнд, Эзэн, би тантай хамт шорон руу ч, үхэл рүү ч бас явахад бэлэн байна гэлээ.
- 34 Гэтэл тэр, Би чамд хэлье, Пээтрос. Чи намайг мэдэхгүй гэж энэ өдөр гурван удаа үгүйсгэхээс нааш азарган тахиа донгодохгүй гэв.
- 35 Тэгээд тэр тэдэнд, Би та нарыг богц, хэтэвч мөн гуталгүй явуулахад та нар юмаар дутаагүй биз дээ? гэв. Тэгэхэд нь тэд, Юугаар ч дутаагүй гэлээ.
- 36 Тэгтэл тэр тэдэнд, Харин одоо богцтой нь богцоо үүнчлэн хэтэвчээ ч бас аваг. Тэгээд илдгүй нь хувцсаа зараад, нэгийг худалдаж аваг.
- 37 Учир нь одоо надад, Тэрбээр хууль зөрчигчдийн дунд тоологдсон гэж бичигдсэн энэ зүйл биелэгдэх ёстойгэдгийг би та нарт хэлье. Яагаад гэвэл надад хамаатай зүйлст төгсгөл бий гэжээ.
- 38 Тэгэхэд нь тэд, Эзэн, ажигтун. Энд хоёр илд байна гэв. Тэгтэл тэр тэдэнд, Энэ хангалттай гэлээ.
- 39 Тэгээд тэр гараад, заншсан ёсоороо Чидуны уул руу явав. Тэгэхэд шавь нар нь ч бас түүнийг дагажээ.
- 40 Тэгээд тэр мөнөөх газарт ирээд тэдэнд, Та нар сорилт руу орохгүйн тулд гуйлт хий гэв.
- 41 Улмаар тэр тэднээс чулуу шидэлтийн хэртээ холдоод сөхөрч,
- 42 Аав аа, хэрэв та хүсвэл энэ аягыг надаас зайлуулаач. Гэвч миний хүсэл биш, харин таных биелэгдэг гэж гуйлаа.
- 43 Тэгэхэд түүнд тэнгэрээс элч үзэгдэн, түүнийг тэнхрүүлжээ.
- 44 Тэгээд шаналалд байсан тэр улам шаргуу гуйлт хийлээ. Тэгэхэд түүний хөлс цусны том дуслууд шиг газарт унаж байв.
- 45 Улмаар тэрбээр гуйлтаасаа босож, шавь нар луугаа очихдоо гуниглалаас болоод унтаж байгааг нь олж харжээ.
- 46 Тэгээд тэр тэдэнд, Та нар юунд унтана вэ? Та нар сорилт руу орохгүйн тулд босож, гуйлт хий гэв.
- 47 Ийнхүү түүнийг ярьж байх зуур ажигтун, бөөн хүн бас тэдний өмнө Иудаас гэгддэг арван хоёрын нэг явж байв. Тэгээд тэрбээр Есүсийг үнсэхээр түүн рүү ойртлоо.
- 48 Тэгтэл Есүс түүнд, Иудаас, чи хүмүүний Хүүгээс үнсэлтээр урваж байна уу? гэв.
- 49 Тэгэхэд түүний эргэн тойронд байгсад юу болох гэж байгааг хараад түүнд, Эзэн, бид илдээр цавччих уу? гэлээ.
- 50 Тэгээд тэдний нэг нь тэргүүн тахилчийн нэг боолыг цавчсан бөгөөд баруун чихийг нь тастав.
- 51 Тэгэхэд нь Есүс, Та нар үүнийг ч зөвшөөр гэж хариулав. Тэгээд түүний чихэнд хүрсэн бөгөөд түүнийг эдгээжээ.
- 52 Тэгээд Есүс өөр лүү нь ирсэн ахлах тахилч нар болон сүмийн харуулын ахмадууд мөн ахлагч нарт, Та нар хулгайчийн эсрэг мэт сэлэм, шийдэмтэй ирээ юү?
- 53 Би өдөр бүр та нартай хамт сүм дотор байхад та нар миний эсрэг гар сунгаагүй. Харин энэ бол та нарын цаг бас харанхуйн хүч юм гэлээ.
- 54 Улмаар тэд түүнийг барьж, түүнийг тэргүүн тахилчийн гэрт хөтлөн авчирлаа. Тэгэхэд Пээтрос холоос дагажээ.
- 55 Тэгээд тэд хашааны голд түүдэг асаагаад, бөөндөө суухад нь Пээтрос тэдний дунд суув.
- 56 Тэгэхэд түүдгийн дэргэд сууж буй түүнийг нэг шивэгчин хараад, түүн рүү нухацтай харж, Энэ хүн ч бас түүнтэй хамт байсан гэлээ.
- 57 Гэтэл тэр, Эмэгтэй, би түүнийг мэдэхгүй гэж түүнийг үгүйсгэв.
- 58 Мөн хэсэг хугацааны дараа өөр нэгэн түүнийг хараад, Чи ч бас тэдний нэг байна гэв. Тэгэхэд нь Пээтрос, Хүн гуай, би биш гэлээ.
- 59 Тэгээд нэг цаг орчмын дараа өөр нэгэн, Үнэхээр энэ залуу бас түүнтэй хамт байсан. Учир нь тэр ч бас Галийл хүн байна гэж итгэлтэйгээр батлав.
- 60 Тэгэхэд Пээтрос, Хүн гуай, чиний юу хэлээд байгааг би мэдэхгүй байна гэлээ. Тэгээд түүнийг ийн ярих зуур тэр даруй азарган тахиа донгоджээ.
- 61 Улмаар Эзэн эргэж, Пээтрос руу харав. Тэгэхэд Пээтрос, Азарган тахиа донгодохоос өмнө чи намайг гурвантаа үгүйсгэнэ гэсэн үгийг Эзэн өөрт нь хэрхэн хэлж байсныг санав.
- 62 Тэгээд Пээтрос гадагш гарч, гашуунаар уйллаа.
- 63 Тэгэхэд Есүсийг барьж байсан хүмүүс түүнийг тохуурхаж бас цохив.
- 64 Улмаар түүний нүдийг боож, нүүр лүү нь алгадаад түүнээс, Эш үзүүлээдэх. Чамайг цохисон нь хэн бэ? гэж асуулаа.
- 65 Мөн тэд түүний эсрэг өөр олон зүйлийг доромжлонгуй хэлжээ.
- 66 Тэгээд өдөр болмогц ард түмний ахлагч нар болон ахлах тахилч нар мөн бичээчид хамтдаа ирээд, түүнийг зөвлөл рүүгээ аваачиж,
- 67 улмаар, Чи мөнөөх Христ мөн үү? Бидэнд хэлээдэх гэв. Тэгэхэд нь тэр тэдэнд, Хэрэв би та нарт хэлбэл та нар итгэхгүй.
- 68 Мөн би та нараас асуувал та нар надад хариулахгүй. Бас намайг явуулахгүй.
- 69 Энэ цагаас хойш хүмүүний Хүү Шүтээний хүч чадлын баруун гар талд залрах болно гэлээ.
- 70 Тэгтэл бүгд, Тэгээд чи Шүтээний хүү мөн юм уу? гэжээ. Тэгэхэд нь тэр тэдэнд, Би бол мөн гэдгийг та нар хэлж байна гэлээ.
- 71 Тэгтэл тэд, Бидэнд цаашид гэрчийн хэрэг юу байна? Яагаад гэвэл бид өөрийнх нь амнаас сонслоо гэв.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.